"Цэцэрлэгийн бүртгэл 50 хувьдаа ч хүрээгүй байна, энэ сарын 12-нд шилжилт хөдөлгөөн хаана"
Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БЕГ, "И Монгол Академи" УТҮГ хамтран өглөө.
Энэ үеэр "И Монгол Академи" УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран "Наймдугаар сарын 1-18-ны хооронд цэцэрлэгт хамрагдах (зөвхөн Нийслэл) хүсэлтийг цахимаар хүлээн авна.
Энэ жилийн хувьд Нийслэлд 142,150 хүүхэд цэцэрлэгт хамрагдах насанд бий. Үүнээс 69,455 нь хүсэлтээ илгээсэн байна. 50 хувьдаа ч хүрээгүй байна.
Иймд хүсэлтээ идэвхтэй ирүүлэхийг уриалж байна.
Орон нутгийн сонгуультай холбогдуулж, аравдугаар сарын 12-ноос 60 хоногийн өмнө шилжилт, хөдөлгөөнийг зогсооно. Иймд наймдугаар сарын 12-ны дотор шилжилт хөдөлгөөнийг хийж, цэцэрлэгтээ бүртгүүлэх ёстой" гэлээ.
Цэцэрлэгийн бүртгэлийг хоёр үе шаттай явуулах юм байна.
- Эхний шат наймдугаар сарын 1-18-нд
- Хоёрдугаар шат есдүгээр сарын 5-15-нд.
Эхний шатанд бүртгүүлж чадаагүй, хоцорсон болон түр оршин суугаа хаягаар бүртгэлтэй хүүхдүүд дараагийн шатны бүртгэлд хамрагдах боломжтой аж.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.