УРЛАГЭнтертайнмент
Монгол залуу алдарт “Yu-Gi-Oh” хийдэг корпарацийн тэтгэлэгт шалгарчээ
Монгол залуу алдарт “Yu-Gi-Oh” карт, тоглоом, аниме хийдэг Konami Group Corporation-ийн тэтгэлэгт шалгарчээ.
Тодруулбал, Японы "Tokyo University of the Arts" анимейшны мастераар суралцаж буй Б.Боданчар Konami Group Corporation-ий залуу уран бүтээлчдийг дэмждэг тэтгэлгийн сангийн шалгалтад тэнцжээ.
Ингээд Японы тэрбумтан Хигашио Кимихикогаас өргөмжлөл гардан авч, нэг жилийн турш хийж буй анимейшн бүтээлдээ сар болгон олгогдох буцалтгүй мөнгөн тэтгэлэгийг авах эрхтэй болжээ.
Б.Боданчар "Таван настайдаа ”Yu-Gi-Oh”-ийн хайрцаг карт авах гээд 500 төгрөг ээжээс гуйж авхуулаад бөөн баяр болж байсан билээ. Миний дуртай зүйлийг мэргэжил болтол минь тусалж дэмжсэн гэр бүл, багш, найз нөхдөдөө баярлалаа" хэмээн бичжээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.