Нийгэм мэдээ

“Нүүдэлчдийн хэмнэл-Хэл хуур мину” анхдугаар наадам зохион байгуулагдлаа

Чингэлтэй дүүрэг 2016 оноос эхлэн “Хэл хуур тоглож сурцгаая” төсөл, хөтөлбөрийг ЕБС-н сурагчдын дунд үе шаттай хэрэгжүүлж, анхдугаар наадмыг 2019 онд зохион байгуулж, Олон улсын хэл хуурын төвийн салбарыг дүүргийн Ерөнхий боловсролын 61 дүгээр сургууль дээр байгуулж, хэл хуурын музей болгон өргөтгөсөн билээ.

2024 оны 08 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд “Нүүдэлчдийн хэмнэл-Хэл хуур мину” сэдвийн дор “Хэл хуур тоглогчдын анхдугаар наадам"-ыг улсын хэмжээнд амжилттай зохион байгууллаа.

Наадамд “Хомусист виртоуз мира” Спиридон Шишигин, Японы хэл хуурын холбооны тэргүүн Лео Тадагава, Дэлхийн ард түмнүүдийн хэл хуурын музей ба төвийн захирал Дмитрий Бястинов, Якутын шилдэг дархан Тарабукин Эдуард нар хүндэт зочноор оролцлоо.

Уралдаанд Улаанбаатар хот, Архангай, Баянхонгор, Говь- Алтай, Сэлэнгэ, Өмнөговь, Хэнтий, Завхан, Төв аймгаас нийт 30 гаруй тоглогчид гоцлол ба хамтлаг төрөлд оролцож, аваргууд шалгарсан юм. Үүнд:

Хүүхдийн гоцлол төрөл:

  • Тэргүүн байр А.Мөнххүслэн
  • Дэд байр Л. Мөнхбаярлах
  • Гутгаар байр Г. Алтангэрэл
  • Тусгай байр О. Энхлэн

Насанд хүрэгчид гоцлол төрөл:

  • Тэргүүн байр Д.Даваасүрэн
  • Дэд байр О. Наран туяа
  • Гутгаар байр Т. Батсуурь
  • Тусгай байр Ц. Цэрэнлхам
  • Тусгай байр Х. Маам

Хамтлаг хүүхэд:

Жавхлант хамтлаг

Насанд хүрэгчид:

  • Тэргүүн байр: Уулсын татлага
  • Дэд байр:Хэл Хуурын дөрвөл
  • Гутгаар байр: Өв тээгчид

Тусгай байр: Хэл хуур мину хамтлагууд тус тус шалгарлаа.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button