СПОРТ

Унаач охин Б.Хулан олимпын хүрэл медалиас мултарлаа

“Парис-2024” олимпын наадмын  чөлөөт бөхийн 53 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ  Батхуягийн Хулан хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын бөх Пан Цяньюйтой барилдаж хожигдсоноор V-р байрт шалгарлаа.

Тэрбээр өмнө нь Дэлхийн аваргын мөнгө, Азийн аваргын мөнгөн медаль авч байсан бөгөөд медаль авахад тун ойрхон байсан бөгөөд дараа дараагийн тив дэлхийн тэмцээн уралдаанд эх орныхоо нэрийг хэдэнтээ гаргах, ирээдүйтэй тамирчин билээ.

Энэ жилийн олимпоор олон түмний хайр хүндлэл, итгэлийг хүлээсэн “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Б.Хулангийн талаар мэдээллийг хүргэж байна.


Түүний хувьд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртээд зогсох биш цаашдаа олимп, дэлхийгээс алтан медаль хүртэх бүрэн боломжтой, өсөх ирээдүйтэй тамирчдын нэг. Д.Хулан 15 настай байх даа, 2015 онд Багануур дүүргийн чөлөөт бөхийн секцэнд орж хичээллэсэн байдаг.

Улмаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Зэвэгийн Дүвчин багшийн шавь болсон юм. Тэр цагаас түүний амжилтын гараа эхэлсэн түүни хувьд гавьяат дасгалжуулагч Зэвэгийн Дүвчин багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийдэг.

Түүний аав, ээж хоёр нь малчин, уяач хүмүүс байдаг. Тэр ч утгаараа багаасаа л хурдан морины унаач хүүхдүүдтэй, хурдан морины уяан дээр барилдаж өссөн нэгэн юм.

Харин хажуу айлын охин нь чөлөөт бөхийн секцэнд түүнийг дагуулж явсаар байгаад чөлөөт бөхөд урвуулчихсан юм билээ. Б.Хулан эцэг, эхээс наймуулаа.

Түүний төрсөн дүү Б.Анударь эгчийгээ дагаж чөлөөт бөхөөр хичээллэсэн бөгөөд өсөх ирээдүйтэй тамирчин билээ.

Б. Анударь Монголын бүх ард түмний спартакиадаас хүрэл медаль хүртсэн.

Мөн 2022 онд насанд хүрэгчдийн дэлхийн аваргад анх удаа барилдаж “Белград-2022” ДАШТ-ээс мөнгөн медальт хүртэж, Монголын чөлөөт бөхийн тамирчдаас дэлхийн дэвжээнээс хүртсэн 23 дахь мөнгөн медалийг эх орондоо авчирсан.

Өнгөрсөн 2023 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий 59 кг-ын жинд түрүүлсэн зэрэг маш их амжилт гаргасан тэрбээр ирэх олимпод заавал медаль авах тамирчдын нэгт зүй ёсоор орж байна.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч
2024-08-09 13:08

Сэтгэлийн тэнхээ �##�га даа. Баттүшиг гэр бүлээрээ явж бхаар сэтгэл зүйчдээ авч явсан бол олон мед�##�ь авах блаа.

Zochin
Zochin
2024-08-09 15:04

Mgl er em buhchud delhiid ywahrgui bolje ter ypon hyatadud sn bna alt awah gj barildaj bn delhiin bihchvd tvvnees mungu hurel sonin bishe tamine ok????????????????

Зочин
Зочин
2024-08-09 17:36

Очиж очиж хятдад хожигдоод. Шившиг пиддааа

Холбоотой мэдээ

Back to top button