Нийгмийн

Ойрын 10 хоногт Улаанбаатар хотын цаг агаар ямар байх вэ

2024 оны 08 дугаар сарын 16-наас 08 дугаар сарын 26-ныг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв:

/Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бороо, хур элбэг байна/

Хур тунадас: 16-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор +3...+8 градус, Алтайн өвөр говиор +18...+23 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор +25...+30 градус, Алтайн өвөр говиор +30...+35 градус халуун байна. Бусад нутгаар бага зэрэг сэрүүн, шөнөдөө Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр +6...+11 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +11...+16 градус, өдөртөө Туул, Тэрэлж голуудын хөндийгөөр +19...+24 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +27...+32 градус, бусад нутгаар +24...+29 дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 16, 17, 21, 25-нд бороо, 22, 24-нд бага зэргийн бороо орно.Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.

Агаарын температур: 16, 17, 25-нд бага зэрэг сэрүүсч шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +19...+24 градус, бусад хугацаанд шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button