Нийгмийн
Хоёр машины голд хавчуулагдсан эрэгтэйн амь насыг аварлаа

Төв аймаг, Эрдэнэ сум Хушинг баг "Дөтлүүр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс зүүн зүгт 15 км/-т өчигдөр /2024.08.26/ хоёр автомашин мөргөлдөж төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг хүлээн авсан.
Тухайн дуудлага мэдээллийн дагуу Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход, "Beiben North Benz-ND4257” зүтгүүр автомашин /1 зорчигч/, болон "Бонго" загварын /1 зорчигчтой/ автомашинууд мөргөлдөж, "Бонго" загварын автомашины жолооч иргэн М /23 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг ажиллан, Төв аймгийн Эрдэнэ сумын эрүүл мэндийн төв, Цагдаагийн тасгийн замын зохицуулагчид хүлээлгэн өгсөн.
Б.НОМТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аврагчдад маш их баярлалаа.
Биеийн байдал нь ямар байгааг товч боловч мэдээлэх хэрэгтэй ш дээ.