Нийгэм мэдээ

Орон гэргүй иргэдэд зориулан чийрэгжүүлэлтийн төв байгууллаа

Нийгмийн хамгааллын тусгай төвд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Канадын Элчин сайдын яамтай хамтран "Канад сан"-гийн дэмжлэгтэйгээр чийрэгжүүлэлтийн танхим байгууллаа.

Тус төв нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн үйлчилгээний цорын ганц байгууллага бөгөөд орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, бие даасан амьдралд шилжихэд нь дэмжиж ажилладаг. Төвөөр үйлчлүүлж буй иргэд шинээр нээсэн танхимд чийрэгжүүлэх, сэргээн засах, шарах, утах зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг авах юм байна. Манай улсын эрүүл мэндийн байгууллагууд даатгалаар үйлчилгээ үзүүлдэг бол зорилтот бүлгийн иргэдэд даатгал байдаггүй. Иймд эрүүл мэндийн үйлчилгээ хурдан шуурхай авах хэрэгцээ байнга гардаг гэдгийг Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг онцолжээ.

Түүнчлэн нийслэлийн хэмжээнд нийт 800 орчим орон гэргүй иргэд бий. Тус төвд жилд 150-200 орчим иргэн шинээр бүртгэгддэг. Дээр дурдсан 800 иргэний 200 орчим нь эрүүл мэндийн үйлчилгээ авдаг байна. Тэдгээр иргэдийн 80 гаруй хувь нь үе мөчний өвчлөлтэй байдаг учир сэргээн засах эмчилгээний тусгай танхим зайлшгүй хэрэгтэй байсан хэмээн НЗДТГ-аас мэдээлэв. 

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 27, 2024 17:23

Тэдэнд чийрэгжихээс өмнө идэх хоол хэрэгтэй!!

Зочин
Зочин
8 сар 28, 2024 13:41

Оршин байх газар хамгийн чух�##� биз дээ, ингээд гажиг эргүү юм хийдэг юм

Холбоотой мэдээ

Back to top button