ДЭМБ: Бэлгэвчний хэрэглээ буурсан нь залуусын эрүүл мэндэд эрсдэл учруулж байна

Бэлгэвчний хэрэглээ ноцтой буурч байгаа нь залуусын эрүүл мэндэд эрсдэл учруулж байна гэж ДЭМБ анхааруулжээ.
ДЭМБ 42 улс болон бүс нутгийн 250 мянга орчим 15 настай хүүхдүүд дунд явуулсан судалгаагаар 2014-2022 оны хооронд бэлгийн идэвхтэй амьдралтай байсан өсвөр насныхны бэлгэвчийн хэрэглээ мэдэгдэхүйц буурсныг илрүүлсэн байна
Энэ нь тэднийг бэлгийн замаар дамжих халдвар, хүсээгүй жирэмслэлт, аюултай үр хөндөх ажилбар зэрэг эрсдэлд орох магадлалыг ихэсгэж байна гэжээ.
Тус судалгаанд оролцсон 15 настай хүүхдүүдийн бараг гуравны нэг нь бэлгэвч хэрэглээгүй, жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглээгүй гэж хариулсан байна.
2022 онд сүүлд бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэсэн гэж хариулсан хүмүүсийн тоо хөвгүүд дунд 70 хувь байсан нь 61 хувь болж охид дунд 63 хувь байсан нь 57 хувь болжээ.
Судалгаанд оролцсон улсуудаас Их Британид бэлгэвч хэрэглээ хамгийн бага байсан аж.
Тэрхүү эрдэм шинжилгээний ажлыг бичсэн судлаачид бэлгийн боловсролын хүртээмжийг чанаржуулж залууст жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл авахыг хялбар болгохыг засгийн газруудад уриалсан байна.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.