СПОРТ

МУГД Х.Болдбаатар олимпын аварга төрүүлж чадаагүй шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

Монголын жүдо бөхийн холбоо 2022-2024 он буюу Токио-Парис хүртэлх зуны олимпын мөчлөгийн тайлангийн хурлаа зохион байгуулж холбооны үйл ажиллагаа, шигшээ баг хамт олон дасгалжуулагчид, тамирчдын амжилт ялалт, алдаа оноон зэргээ дүгнэлээ.

Уг хуралд холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, МУХБаатар, МУГД зөвлөх дасгалжуулагч Ч.Насантогтох, дэд ерөнхийлөгч Д.Цогтбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, жүдо бөхийн холбооны ажилчид, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй дасгалжуулагчид, шигшээ багийн тамирчид оролцсон байна.

Хурлын үеэр Токио-2020, Парис-2024 хоёр зуны олимп дараалан “Үндэсний шигшээ баг”-г ахлан ажилласан МУГД, МУГТ Х.Болдбаатар амласан зорилт болох олимпын аваргыг дахин төрүүлэх, олимпын наадмын алтан медаль Монгол улсдаа авчрах зорилго, ажлын үр дүнгээ хангалтгүй хэмээн үзэж албан ёсоор ахлах дасгалжуулагчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ холбооны ерөнхийлөгчид хүргүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
2024-09-02 15:28

Бусад холбоод дасг�##�жуулагчид,удирдлагууд нь энэ жишгээр хурлаа хийж хариуцлагаа тооцмоор юм ялангуяа Олимпын хороо баг бүрэлдэхүүний тайлангаа тавих хэрэгтэй.

Irgen
Irgen
2024-09-02 16:04

estoi olimfiin huruu gej bdg yum bol hariutslaga bh estoi shde tamine hudalaa mungu awsan ulsuud ter yponii buhchud shig delhiig noeoloh heregtei shde mnai mglchud tiime tamine

Зочин
Зочин
2024-09-02 16:05

zov yv

Зочин
Зочин
2024-09-02 16:55

Дасг�##�жуулагч биш улсын мөнгөөр зуга�##�даг спортын дарга даамлуудыг �######�уулах хэрэгтэй.

Зочин
Зочин
2024-09-02 17:27

Болдбаатарын буруу юу байх вэ дээ тамирчид нь ямар ч сэтгэл зүйгүй бас шинжлэх ухааны суурьтай бэлтгэл сургуулилт үгүй хаашаа бол хаашаа н�##�ж унаад байсан х�##�аагаад л ш�##� шүүрдээд дуусаа биз дээ МҮОХороог татан буулгах хэрэгтэй бас тэр Спортын сайд Бат-Эрдэнэ д хариуцлага тооцоо хэрэгтэй одоо аварга нь аварга нь гээд л �##�бан туша�##� горилоод явж байгаа биз дээ нутгийн 2 дүү ахыгаа бодоорой гэх шиг кккккк

Үнэн үг
Үнэн үг
2024-09-03 08:01

Болдбаатар Азийн л хэдэн мед�##�ьтай.
Олимпын мед�##�ийн төлөө барилдах үеийн тамирчны сэтгэлзүйтэй өөрөө нүүр тулж үзээгүй хүн яаж тамирчдаа сургах вэ дээ.

Холбоотой мэдээ

Back to top button