ЭДИЙН ЗАСАГ

БНХАУ нүүрснээс нүүр буруулж байхад манай улс 1.3 их наядыг олох өөдрөг хүлээлттэй сууна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлснээр 2018 оны арваннэгдүгээр сарын байдлаар нүүрсний экспортоос  845.8 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байв. Энэ нь 2017 оны мөн үетэй харьцуулахад  338.1 тэрбумаар төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Ингэж ерөнхий дүнгээрээ нүүрсний салбараас олох орлого 66 орчим хувиар өссөн ч 2018 онд нэлэнхүйдээ экспортын биет хэмжээ өөдрөг байгаагүй. Оны төгсгөлд экспортын биет хэмжээ үнэмлэхүй байдлаар буурсан юм.

Гэвч Сангийн яамнаас 2019 оны төсвийг боловсруулахдаа 42 сая тонн нүүрс экспортлохоор төсөөлөн, батлуулсан. Энэ нь манай улсын нүүрснээс авах ашгийн хамгийн дээд цэгээр тооцоолсон үзүүлэлт гэдгийг мэргэжлийн хүрээнийхэн тодотгодог. Үнийн төсөөллийн хувьд ч тэр, харьцангуй өндөр буюу нэг тонн тутмыг нь 75.9 ам.доллароор экспортлохоор тооцсон билээ. Ийм байдлаар “чардайлгаснаар” нүүрсний салбар 2019 онд 1.3 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээсэн юм.

Хамгийн эрсдэлтэй нь, манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авч эхлээд буй. Ингэснээр нүүрсний хэрэглээ нь цаашид үргэлжлэн хумигдахаар байна. Техник, технологийн хувьслаараа дэлхий нийтэд гайхагдаж буй урд хөрш агаарын бохирдлоо бууруулахын тулд эрчим хүчний бүтцээ өөрчлөх чиг хандлагыг барьж эхэлсэн. Тиймээс ч нүүрс түшиглэсэн цахилгаан станцуудын төсөл ерөнхийдөө гацаанд орж, энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийх сонирхол эрс багассан байна.

Манай улсын нүүрс урд хөршийн ган үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрийн бүсүүдэд хүргэгддэг. Гэвч БНХАУ-ын Засгийн газар гангийн үйлдвэрлэлээ бууруулахаар шийдсэн нь бидэнд ихээхэн таагүй мэдээ болсон. Тухайлахад, урд хөршийн ган үйлдвэрлэлийн 11 хувийг дангаараа эзэлдэг Хэбэй муж гангийн 64 үйлдвэртэй. Уг үйлдвэрийн тоог 2020 он гэхэд 30, 2025 онд 25 болгож бууруулна хэмээн мэдэгдээд буй. Ингэснээр тус мужийн гангийн үйлдвэрлэл 40 сая тонноор, нүүрс олборлолтын хүчин чадал 30 сая тонноор буурахаар байгаа юм.

Эдийн засгийн бодит эрсдэлүүдээс үүдэж, манай улсын сайн чанарын коксжих нүүрсний экспорт үргэлжлэн буурах төлөвтэй байна.Сүүлийн арван жилийн турш өссөөр ирсэн  коксжих нүүрсний экспорт 2019 онд буурснаар улсын төсөвт хүндрэл үүсэх эрсдэлтэй юм. Сонгуулийн өмнөх жилт бүтээн байгуулалтыг ихээр тавьж өгсөн. Дээрээс нь уул уурхайн салбараас 3 их наяд төгрөг төвлөрүүлнэ гэж төсөөлсөн нь ихээхэн хүнд сорилт билээ.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-15 17:10

Cialis Barcelona [url=http://cheapviapill.com]viagra[/url] Lowest Price Viagra 100mg Buy Propecia Online Safe Effetti Collaterali Del Cialis Generico

cialis maximum dosage
cialis maximum dosage
2020-01-03 19:08

Hello, thank you for facts! I repost in Facebook

EverettLiedy
EverettLiedy
2020-01-10 04:28

Hello, thank you in regard to word! sildenafil citrate generic viagra 100mg http://viapwronline.com I repost in Facebook.
viagra coupon

Peterseaph
Peterseaph
2020-01-13 18:46

Hello, show one's gratitude you http://cialisxtl.com in look upon to news! generic cialis no doctor's prescription
herbal viagra

WayneTaw
WayneTaw
2020-01-17 10:51

Cialis fda warning list cialis cialis generic availability

WayneTaw
WayneTaw
2020-01-21 02:35

Cialis cialis ingredient cialis vs viagra

WayneTaw
WayneTaw
2020-01-28 22:14

Cialis nose congested when taking cialis price of cialis

RobertBet
RobertBet
2020-02-04 11:36

how do you order viagra buy viagra uk quick delivery order viagra usa

RobertBet
RobertBet
2020-02-07 19:26

viagra buy sri lanka cialis online buy cialis vancouver

RobertBet
RobertBet
2020-02-10 20:21

buy cialis pills buy fem#le viagra viagra sale las vegas

Холбоотой мэдээ

Back to top button