Нийгэм мэдээ

Эхний өдрийн байдлаар иргэдийн 56 % дугаарын хязгаарлалтыг дэмжсэнгүй

"20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өчигдөр /2024.09.02/ болж, иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалтыг зохион байгуулах зөвлөмжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт өгсөн.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны сайтаар санал асуулга авч эхлээд буй. Санал асуулга эхэлснээс хойш одоогийн байдлаар нийт 983 иргэн саналаа өгч, 429 иргэн дэмжинэ, 554 иргэн дэмжихгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Өөрөөр хэлбэл иргэдийн 44 хувь нь дэмжиж, 56 хувь нь дэмжихгүй гэжээ. Санал өгсөн иргэдийн дийлэнх нь 35-44 насныхан байна.

Иргэд та бүхэн ЭНД дарж санал асуулгын явцын мэдээлэл танилцахын зэрэгцээ өөрсдөө санал асуулгад оролцох боломжтой. 

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-03 13:28

Асуугаад байх ямарч шаардлага байхгүй. Хэрэв зөв гэж үзэж байгаа бол шууд арга хэмжээгээ авах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button