ЭДИЙН ЗАСАГ

Асгатын мөнгөний ордын нөхөн төлбөр 7 сая ам.долларт хүрнэ

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өчигдөр “Эрдэнэс Монгол” , “Монголросцветмет” төрийн өмчит компаниудын удирдлагуудтай уулзсан. Энэ үеэрээ “Монголросцветмет” компанийн эзэмшил дэх Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол”компанид шилжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж ирэх үүргийг өгсөн юм.

Үүнтэй холбогдуулан “Монголросцветмет” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбат “Асгатын мөнгөний орд 100 хувь төрийн өмчид байгаа. Тийм учраас хууль эрх зүйн хувьд асуудал үүсэхгүй. “Монголросцветмет” ХХК-ийн зүгээс тодорхой хэмжээний зардал гаргасан. Үүнийг нөхөн олговроор олгоно гэсэн. нөхөн төлбөрийн хувьд гэвэл бид 7 сая ам.доллар гаргасан.

Асгатын орд таамаг, нөөцийн хувилбараар яригддаг орд. Эдгээрийг бодит болгоход хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ ажил нь 10 сая ам.доллар. Асгатын мөнгөний ордод нийт 55-60 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа” гэсэн  тайлбар өгсөн байна.

“Монголросцветмет” ХХК нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай хамт ОХУ-ын талаас Монгол руу шилжсэн төрийн өмчит байгууллага билээ.  Тиймээс “Эрдэнэт” үйлдвэр тойрсон өмчлөлийн маргаанд давхар хамрагддаг юм.  Тус компаниас Асгатын мөнгөний ордыг шилжүүлэх процесс дахин өмчлөлийн маргаан дэгдээх эрсдэлтэй гэж харагдаж буй юм.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-13 09:43

Tadalafil Tablets Cialise [url=http://cialibuy.com]generic cialis[/url] Viagra Sur Internet Avis Keflex Engineering Enterococcus Faecalis T

Холбоотой мэдээ

Back to top button