Нийгэм мэдээ

Санал өгсөн иргэдийн 41 хувь дугаарын хязгаарлалтыг дэмжээд байна

"20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өчигдөр /2024.09.02/ болж, иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалтыг зохион байгуулах зөвлөмжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт өгсөн.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны сайтаар санал асуулга авч эхлээд буй. Санал асуулгын хоёр дахь өдөр 2688 иргэн саналаа өгч, 1111 иргэн дэмжинэ, 1577 иргэн дэмжихгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Өөрөөр хэлбэл иргэдийн 41 хувь нь дэмжиж, 59 хувь нь дэмжихгүй гэжээ. Санал өгсөн иргэдийн дийлэнх нь 35-44 насныхан байна.

Иргэд та бүхэн саналаа өгөхийг хүсвэл ЭНД дараарай.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-04 10:22

Дүрэм зөрчвөл хасагдах зарчимд шилжие.

Холбоотой мэдээ

Back to top button