Нийгэм мэдээ

"62-р сургуулийн удирдлагуудыг цагдаад өгсөн"

Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад ороогүйн улмаас бага ангийн сурагчид 2024-2025 оны хичээлийн жилд түрээсийн байранд хичээллэхээр болсон байна. Гэвч сурагчдын эцэг, эхчүүд тус шийдвэрийг эсэргүүцжээ.

Уг асуудлаар 62 дугаар сургуулийн сурагчдын эцэг эхчүүдийн төлөөлөл бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, "Учир нь түрээсэлж буй хичээлийн байр нь стандартад нийцэхгүй, хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд хичээллэх эрхийг зөрчиж байна. Хамгийн наад захын асуудал бол хүүхдүүд бие засчихаад ариун цэврийн өрөө рүүгээ усаа зөөж байгаа. Мөн гараа угаах ч усгүй байранд хичээллэж байна шүү дээ. Иймд бидний зүгээс сургуулийн удирдлагууд цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн" гэлээ.

Тус сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил 85 хувьтай хийгдсэн ч 2022 оноос санхүүжилтийн асуудлаас болж бүтээн байгуулалтын ажил зогссон байна. Барилгын ажлыг үргэлжлүүлж бүрэн ашиглалтад оруулахын тулд нэмэлт санхүүжилтийг нийслэлийн төсвийн тодотголд оруулахаар болсон бөгөөд Нийслэлийн удирдлагууд тус сургуулийн барилгын ажлыг эрчимжүүлэн 10 дугаар сард ашиглалтад оруулахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2024-09-04 14:23

Тэр олон хүүхэд хордсон аюултай хэрэг гарсан найрамд�##�ын удирдлагуудыг цагдаад өгч ш�##�гуул янз янзын зүйл их яригдаж байна

666
666
2024-09-04 14:36

Тэр олон хүүхэд хордсон аюултай хэрэг гарсан найрамд�##�ын удирдлагуудыг цагдаад өгч ш�##�гуул янз янзын зүйл их яригдаж байна

Зочин
Зочин
2024-09-05 07:07

Энэ бол сургуулийн буруу биш. Засвар хийх, сургууль барих ажлыг цагт нь дусгаагүй компани буруу гэхээр төсөв хөрөнгөний асууд�##� үүсэх блгүй.ганц энэ сургууль дээр биш. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн тоо жил ирэх тусам өсч бгаа. Eр нь боловсролын бүтэц зохион байгуул�##�т, ажиллах хүчин , тэдний ц�##�ин мөнгө, ажиллах орчин, сурагчдын сурах орчин гээд асуудлууд улам л хүндрээд бгаа шүү. Цогцоор нь шийдэх арга бна уу. Төр засаг Анхаарлаа хандуулахгүй бол асууд�##� гүнзгийрээд бна...

Зочин
Зочин
2024-09-05 07:12

Учр�##� өөрөө бариулж байгаа юм шиг л ярьдаг байсан.юу ч хийхгүй попорч байгаад өөр тойрог руу явсан.тэгээд 100 мянгаа аваад сонгоод бай сонгоод бай

Zochin
Zochin
2024-09-05 09:07

Сургуулийн барилгыг урин дулаан цагт нь засварлаж ядаж 8 сарын 01 гэхэд хүлээлгэн өгч баймаар юм, хичээлийн жил эхэлсэн хойно яригдаад л байдаг шүү. Цаг агаар сэрүүн орсон хойно хийсэн барилгын ажил цан цохьсон байдаг шдээ. Энэ барилга 2-3 жил болчихсрн юм байна шдээ, х�##�а�##�тгүй байсан бол бас л чанарт муугаар нөлөөлж байгаа шүү.

ХЗочинх
ХЗочинх
2024-09-05 12:45

Сонгууль хийж төсөв мөнгийг нь олгоогүй газруудаа цагдаад өгөөч. Багш удирдлагууд яах юм. Өөрсдөө барилга барьж чаддагсан бол бариад л өгөхсөн.

Зочин
Зочин
2024-09-05 22:09

Энэ асуудлыг яар�##�тай шийдэх хэрэгтэй

Tuvshinbat
Tuvshinbat
2024-09-05 22:19

Yam bolon saidad gomdol garga

Тодко
Тодко
2024-09-06 09:16

АТГ д өгдөггүй юм уу

Холбоотой мэдээ

Back to top button