Улс төрийн мэдээ

ШУУД: Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо нэр дэвшигчдийн материалаа дүүргийн сонгуулийн хороонд гардууллаа

Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо есдүгээр сарын 02-ны өдөр хуралдаж, НИТХ, дүүргийн ИХТ-д нэр дэвших 39 нэр дэвшигчээ тодруулсан. Улмаар өнөөдөр /2024.09.05/ Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороод дүүргийн ИТХ-д нэр дэвшүүлж буй 35 хүний материалыг гардууллаа. Нэр дэвшигчдийн материалыг УИХ-ын гишүүн, Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга Н.Батсүмбэрэл гардуулан өгсөн юм.

Мөн тэрбээр энэ үеэр дараах дөрвөн жил иргэдийг төлөөлөх нэр дэвшигчдийн бүрэлдэхүүний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай 35 нэр дэвшигчид эрхзүйч мэргэжилтэй найман хүн, инженер мэргэжилтэй таван хүн, эдийн засагч мэргэжилтэй таван хүн гэсэн салбар салбарын төлөөллүүд багтсан. Мөн хоёр доктор, хоёр магистр нэр дэвшиж байгаагаараа онцлог болж байна. Энэ сонгуульд онцлох нэг зүйл нь Чингэлтэй дүүрэгт олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн ИХТ нар дахин нэр дэвшиж буй явдал. Энэ нь бидний эхлүүлсэн, хийж буй ажлууд бодитойгоор хэрэгжиж үр дүнд хүрнэ гэсэн баталгаа юм. Тодруулбал, НИТХ-ын санаачилсан газар чөлөөлөлтийн ажил үр дүнд хүрч Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны газрыг бүрэн чөлөөлж гэр хорооллын иргэдийн орон сууцанд оруулах ажлыг суурийг тавьсан. Тиймээс энэ ажлаа үргэлжлүүлэн хийхээр хуучин ИХТ нар дахин нэр дэвшиж байна. Мөн эрүүл мэнд, инженер, боловсролын шинэ төлөөллүүд нэр дэвшиж байгаагаараа онцлог. Бидний дэвшүүлсэн нэр дэвшигчид Чингэлтэй дүүргийнхээ иргэдийг төлөөлж ирэх дөрвөн жил дүүргээ хөгжүүлэх ажлыг хамтдаа хийж хэрэгжүүлэх баг гэдгийг онцлон дурдъя” гэлээ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button