Ирэх оны төсвийн алдагдал ДНБ-ий 2 хувьтай тэнцүү буюу ₮1.9 тэрбум байхаар тусгагджээ
Засгийн газраас өргөн бариад буй 2025 оны төсвийн төслийг УИХ аравдугаар сарын нэгэнд эхлэх намрын чуулганаар хэлэлцэж гэж байна. Тэгвэл 2025 оны төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33.8 их наяд төгрөг, зардлыг 35.8 их наяд төгрөг байхаар тусгасан аж.
Угтаа саяхан тодотголоор баталсан 2024 оны зардлаас тав гаруй их наяд төгрөгөөр илүү буюу мөн л түүхэн том төсөв батлагдах нь. Тодруулбал 2025 оны төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьтай тэнцүү буюу 1.9 тэрбум төгрөг байхаар тусгагджээ.
Харин төсвийн орлогын гол хэсэг болох нүүрсний экспортын зорилт 2024 оныхоос нэмэгдэж, 83.6 сая тонн байхаар төлөвлөгдсөн байна. Энэ нь 2023 оны түүхэн дээд хэмжээг 17 сая тонноор нэмэгдүүлж буй.
Тухайн зорилтоос гадна анхаарал татаж буй онцлох тооцоолол бол зэсийн баяжмалын экспорт. Үүнийг мөн ихээхэн өснө гэж тооцоолсон байна. Сангийн яамны тооцооллоос харахад нийт төсөвт уул уурхайн салбараас төвлөрөх орлого 31 хувийг бүрдүүлэхээр төлөвлөчхөж.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.