Эдийн засгийн мэдээ

Өмнөговь аймгийн Ханбогд сум 11.1 тэрбумаар музей бариулна

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын тамгын газраас 11.1 тэрбум төгрөгөөр Галба музейн барилгын тендер зарласан байна.

Тус тендерийг хоёр хоногийн өмнө буюу есдүгээр сарын 07-ны өдөр зарласан бөгөөд энэ сарын 27-ны өдрийн 10.30 цаг хүртэл хүлээн авах аж.

Музейн барилгыг барих төсөвт өртгийг орон нутгийн хөгжлийн сангаас зарцуулагдах юм байна. Харин энэ онд санхүүжих төсөвт өртөг 7 тэрбум байхаар тусгажээ.

Тендерийн тухай дэлгэрэнгүйг энд дарж харна уу.

З.УЧРАЛ


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button