ЭДИЙН ЗАСАГ

“Монгол бодон” дурсгалын зоос шинээр гарлаа

Монгол Улсад банк, санхүүгийн систем  үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монголбанк түүхэн ач холбогдол бүхий  тэмдэглэлт ойд зориулсан зоосны цувралуудаа “Монголбанк 95 жил“ мөнгөн зоосоор баяжууллаа.

mongolbodon

Уг мөнгөн зоос нь 999 сорьцтой 1 болон 5 унц байх бөгөөд нэг нь Ардын хувьсгалаас хойших үндэсний мөнгөн тэмдэгтийг онцолсон бол нөгөө нь  Монгол Улсад анх банк үүссэн 1924 оноос өнөөг хүртлэх 95 жилийн цаг хугацааг илэрхийлж 95 гэсэн Хүмүүн бичээс бүхий нүүртэй бүтээгджээ.

Үүнээс гадна Монголбанк “Арван хоёр жил” зоосны цувралаа “Монгол бодон” зоосоор нэмэгдүүллээ.

mongolbodon

Анхны зоосоо улиран одож буй Тийн унжлагат хэмээх шороон нохой жилд зориулан “Монгол банхар” хэмээн гаргасан билээ. Харин хоёр дахь зоосыг  17 дугаар жарны урвуулагч хэмээх шаргачин гахай жилд зориулан худалдаанд гаргалаа. Монгол Улсын хөвч тайгын зэрлэг бодон гахайг дүрсэлсэн уг зоос нь 1 унц,  31.1 гр жинтэй, 38.61 диаметртэй 999 сорьцын цул мөнгөөр цутгажээ.

Монголбанкнаас худалдаанд гаргаж буй дурсгалын зоосны мэдээллийг coin.mongolbank.mn сайтаас авна уу.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button