“Зам засварын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна”
2024 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 6 дүүргийн 17 байршилд 19.5 км автозамыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 15 байршлын 18.7 км зам засварын ажил бүрэн хийгдэж дуусжээ. Зам засварын үеэр хашлага солих, инжинерийн шугам сүлжээг хүчитгэх, аспалтан хучилт хийх, тухайн байршлын замын нөхцөл байдал хөдөлгөөний эрчмээс шалтгаалж бетон, чулуун хавтангуудыг хийж байна.
Бид зам засварын явцын мэдээллийг НЗХГ-ын засвар арчлалтын хяналтын мэргэжилтнээс тодруулахад, “2024 онд хийгдэх зам засварын ажил дуусах шатандаа явж байна. Одоогоор тасганы овооноос зурагтын эцэс хүртэл 2 км замын засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Ирэх амралтын өдрүүдээр хучилтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа. Засвар шинэчлэлтийн ажлыг батлагдсан зураг төслөөр гүйцэтгэж байна. Одоогоор 90 гаруй хувьтай үргэлжилж байна.
Автозам засвар, шинэтлэлтийн ажилд НЗХГ-ын хяналтын болон ашиглалтын мэргэжилтнүүд техник технологийн хяналтаар гүйцэтгэж ажиллаж байгаа. Одоогоор нийслэл Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөн мөн хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулаад өдрийн цаг болон ажлын өдрүүдээр зам засварын ажил хийх ямар ч боломжгүй байгаад байгаа юм. Тийм учраас шөнийн цаг, амралтын өдрүүдэд иргэд олон нийтийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зам засварын ажлыг төлөвлөөд, хийгээд явж байна" гэлээ.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Найрмдлын 20 км зам 40 жилийн тэртээгээс өдий хүрэхэд засагдаагүй бж 90 хувьтай гэж гөрж бдаг.