Зам ашигласны төлбөрөө төлөөгүй тохиолдолд алданги тооцож эхэллээ
2021 оны зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар иргэд тээврийн хэрэгсэл төлбөр авах цэгээр дамжин өнгөрөх бүр заавал бүртгүүлж автозам ашигласны төлбөр төлөх зохицуулалттай. Гэвч хэрэгжиж эхлээд хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн ч жолооч нар хураамжаа төлөхгүй байгаагаас төлөвлөгөөт зам засвар болон бусад ажлууд саатахад хүрчээ. Тиймээс зам ашигласны хураамжаа төлөхгүй бол хүү төлөхгүй байгаа гэдгийг мэдэгдээд байна. Одоогоор зам ашигласны төлбөрөө төлөөгүй иргэдийг төрийн зарим үйлчилгээг авах эрхийг хязгаарлах арга хэмжээ авч байна. Тодруулбал, Автомашины нэр шилжүүлэх, үзлэг оношилгоонд ороход тус төлбөрийг заавал төлөхийг шаардаж байгаа юм.
Улаанбаатар хотын төлбөр авах 8 цэг цахим болсон. Эдгээр цэгүүдээр дамжин өнгөрч байгаа машинуудын төлбөрийн эргэн төлөлт хангалтгүй байна. Энэ төлбөрийг төлөөгүй тохиолдолд сайдын журамд заасны дагуу алданги тооцох зохицуулалттай.
Зам ашигласны төлбөрийн хэмжээ 12 суудалтай тээврийн хэрэгсэлд 1000 төгрөг, 12-24 суудалтай тээврийн хэрэгсэл болон хоёр тэнхлэгтэй 3.5 тонн жинтэй тээврийн хэрэгсэлд 2000 төгрөг, 24-с дээш суудалтай эсвэл хоёр тэнхлэгтэй 3.5-18 тонн хүртэл бодит жинтэй тээврийн хэрэгсэлд 3000 төгрөг, 18 тонноос дээш жинтэй ачааны машинуудад тэнхлэгийн тоо болон жингээс хамаарч 4000-10000 төгрөг, мотоцикл 500 төгрөг байна.
Зам ашигласны төлбөрөөс олсон орлогыг автозамын арчлалт, урсгал засвар, гэнэтийн хүчин зүйлээс хамаарсан засвар мөн автозамын засвар арчлалтын ажлыг хариуцсан байгууллагын үйлдвэрийн баазыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх, техник технологийг шинэчлэх, хөндлөнгийн хяналт тавих болон хөдөлгөөнт эргүүл ажиллуулах мэргэжилтэн бэлтгэх зэрэгт тус тус зарцуулдаг байна.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сайн уу зам ашигласны төлбөрөө хаана яаж төлөх вэ? төрийн банкны цахим машинаар төлж болохгүй байна
Mungu awdag shigee zam shn bolgochod mungu awch blda bro tatwar awsan shigee zam goe bolgochod mungu nehee tamine