Гадаад мэдээ

"В.Путиныг баривчлах тушаал хэрэгжиж эхлээгүй байсан тул Монгол Улсад буруу өгч болохгүй"

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад энэ сарын 02-03 /2024.09.02-03/ -ны өдрүүдэд төрийн айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, талууд эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, байгаль орчин зэрэг салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурсан билээ.

Эл айлчлалын дараа олон улсын хэвлэлүүдэд Монгол Улс Ромын дүрмийг дагаж В.Путиныг баривчилсангүй гэх мэдээлэл гарах болсон. Мөн Украины Ерөнхийлөгч В.Зеленский “Монгол Улс олон улсын хуулиас илүүтэй Путиныг хүндэтгэдэг” хэмээн ярилцлага өгсөн байдаг. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Тэгвэл дээрх маргааныг эцэслэж, Олон Улсын Эрүүгийн шүүхийн прокурор Карим Хан Оросын пуужингийн довтолгоонд өртсөн Киевийн Охматдыт эмнэлэгт зочлох үеэрээ мэдээлэл хийжээ. Тэрбээр “Монгол Улс Ромын дүрэмд захирагдаж, ОУЭШ-ийн стандартыг дагаж мөрдөөгүй гэдэг нь тэдэнд урам хугарах шалтгаан биш. ОХУ-ын

Ерөнхийлөгч В.Путиныг баривчлах тушаал гарснаас хойш тэр анх удаа Ромын дүрэмд гарын үсэг зурсан улсын нутаг дэвсгэрт айлчиллаа. ОУЦХБ-ын гишүүн бусад улс орнуудад очиж үзээгүй байсан. Тиймээс баривчлах тогтоолууд хэрэгжиж эхэлсэн эсэх нь тодорхой байсан гэсэн үг.

Урам хугарах шаардлагагүй, бид В.Путиныг баривчлах шийдвэрийн үр дүнг нь харах болно, гэхдээ энэ нь амаргүй байх болно” гэжээ.

Энэ үеэр Украины сэтгүүлч Карим Ханаас “Хэрэв Ромын дүрэмд гарын үсэг зурсан улс үүргээ биелүүлэхээс татгалзвал хариу арга хэмжээ авах алгоритм байдаг биз дээ” гэж асуув.

Хариуд нь Хан “Ромын дүрэмд төр шүүхтэй хамтран ажиллаагүй ийм хэргийг хянан шийдвэрлэх тусгай журам байдаг. Үүний дагуу энэ бүхнийг шүүгчид хянадаг. Шүүгчид юу болсныг олон талаас нь хянан хэлэлцэнэ. Дараа нь хэрэв шүүх тохиолдол гарвал бүх гишүүн орнуудын нэгдсэн хурал (ОУЭЗ) болж, шийдвэрээ гаргадаг" гэсэн байна.

Эх сурвалж: Интерфакс-Украин

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-13 08:11

Зэлэн �####� өөрөө зугтана эсвэл �##�уулна

иргэн
иргэн
2024-09-13 09:29

ХӨӨШ БИД ХЭНИЙГ БАРИЧВЛАХ ЯАХАА ӨӨРСДӨӨ ШИЙДЭЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ? БИТГИЙ ДОНГОС БИД ПУТИНИЙГ БАРИВЧЛАХГҮЙ ХАРИН Ч ХАМГААЛНА ГЭДГЭЭ ХЭЛЧИЙ ХӨӨШ

Зочин
Зочин
2024-09-13 14:13
Reply to  иргэн

Путин очиж очиж чамаар хамга�##�уулах уу ? Муу хүний дуу их, мухар илжигний а л их гэж дуулсан уу, чи......

Зочин
Зочин
2024-09-13 10:57

Элдэв бусын, хэрэгтэй хэрэггүй нь тодорхойгүй ОУ-ын гэрээнүүдэд гарын үсэг зурж бат�##�гаажуулах нь ийм л буруу үр дүнтэй байдаг юм даа.

Зочин
Зочин
2024-09-14 20:46

түй май

Холбоотой мэдээ

Back to top button