Бизнес мэдээ

Миний дэлгүүр ХХК “Liliya-тай нэг өдөр” Европ жимсний өдөрлөгийг зохион байгуулах гэж байна

Дискаунтер форматыг Монголдоо анхлан нэвтрүүлэгч  Миний Дэлгүүр ХХК нь 2010 оноос хойш шинэ соргог жимс, ногоог БНСУ, БНХАУ, Молдав, Казахстан, Турк зэрэг Ази, Европын 30 гаруй улсаас дундын дамжлагагүйгээр 100 хувь өөрсдийн импортоор зах зээлийн хамгийн доод үнийг тогтоон хэрэглэгчдээ эрүүл, чанартай хүнсээр хангаж байна.

Жил бүрийн 11-р сард  хэрэглэгчдэдээ зориулан “Европ жимсний өдөрлөг”-ийг зохион байгуулдаг бөгөөд тус өдөрлөгөөр Европын орны 80 гаруй нэр төрлийн сонин содон жимсийг онцлон амталгаат худалдаа явуулж, жимс ногооны ашиг тус болон хэрэглээг таниулж сонирхолтой нэг өдрийг хэрэглэгчидтэйгээ хамт өнгөрүүлдэг.

Миний Дэлгүүр ХХК-ийн Европ дахь төлөөлөгч хатагтай Lilia Trutnyeva 2024.09.14-ний өдөр 16:00-18:00 цагийн хооронд Миний Дэлгүүрийн Саппоро салбарт “Lilia-тай нэг өдөр” өдөрлөгийг зохион байгуулах бөгөөд өдөрлөгт хүрэлцэн ирсэн хэрэглэгчдэдээ зориулан шинэхэн Европ жимс, ногоогоор хэрхэн амттай оройн зоог хийхийг сонирхуулах тул гэрийн та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Шинэ соргог жимс ногоогоор зах зээлд тэргүүлэгч Миний Дэлгүүр ХХК нь Монголын анхны жимс, ногооны хөргүүртэй машины тээврийг хийж хэрэглэгчдэдээ стандарт шаардлага хангасан жимс, ногоог хүргэж байсан.

Цаашид хэрэглэгчдэдээ зах зээлийн хамгийн доод үнийг санал болгож, жимс, ногооны ашиг тус, хэрэглээг онцлон таниулж, тариаланчаас хэрэглэгчийн гар дээр хүрэх бүхий л үйл явцын стандарт шаардлагыг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.

Г.ОДГАРАГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-13 13:19

гоё юм аа, ойрхон гэртэй хүмүүс ороод гарахад сонирхолтой л юм

Зочин
Зочин
2024-09-13 14:02

Ойрхон гэртэй хүмүүс нь очоорой ккк би одоо зүүн захаас очилтой биш

Холбоотой мэдээ

Back to top button