Нийгэм мэдээ

Багш нарын хомсдолыг шийдэхээр багшлах эрх олгох журмыг баталлаа

Багшлах эрх олгох замаар чадварлаг боловсон хүчин, хүний нөөц боловсролын салбарт ажиллах боломжийг бүрдүүлж, багшийн хомсдолыг шийдэхээр багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журмыг Хууль зүй, дотоод хэргийн яам Захиргааны хэм хэмжээний актад бүртгэж, эцэслэн батлагдлаа.

Энэхүү журам батлагдсанаар гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулах юм.

Тодруулбал,

  • Математик болон байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр дээд боловсролын сургалтын байгууллагыг 2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй иргэн,
  • Дээрх чиглэлүүдээр магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад 2.7-оос доошгүй голч оноотой суралцаж байгаа 3, 4-р түвшний оюутнууд та бүхнийг багшлах эрх олгох сургалтад хамрагдахыг урьж байна.

Цэцэрлэг болон ЕБС-д ажиллах хүсэлтэй иргэнд зориулсан багшлах эрх олгох сургалтыг багш бэлтгэдэг их, дээд сургуульд түшиглэн, мэргэжлийн байгууллагатай хамтарч зохион байгуулна. Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид багшлах хүсэлтэй иргэний хувьд чадамжид суурилсан сургалтад хамрагдаж, амжилттай төгссөнөөр багшлах эрхийн гэрчилгээ авна.

Багшлах эрх олгох сургалтын багш нь журамд заасны дагуу боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, багш мэргэжилтэй байна гэж Боловсролын яамнаас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-13 18:10

Ц�##�инг нь олигтой нэмчихгүй инээдтэй арга хэрэглэх юмаа, тэгээд юун чанар манар. Дампуурч дууслаа боловсролын с�##�бар.

Биби
Биби
2024-09-14 22:44

Бр больж үз нэг ангид үзэх хичээлийн тоог цөөрүүлжил жилд систэмтэй программ зохиож хүүхдэд хэрэгтэй амьдр�##�д нийцсэн сург�##�тын хөтөлбөртэй болж хүүхдийг хэт өндөр ача�##�лааё чөлөөл энэ ача�##�лаас чин болорд нэг хэсэг нь сурах идэвхгүй болж бна хөгжилтэй орнууд нэг ангид 6 хичээл орж бнадунд ахлах ангид сурагчдыг хичээл сонгож ордог болго өөрт хэрэггүй олон хичээлийн мэдээллийн хэрэг �##�га цөөхөн тэр тусмаа сонирхолтой төрөл хичээлээр нь гүнзгий мэдлэг олгоход анхаар в юу ч хамаагүй олон цагаар хүүхдэд ача�##��##� үүсгэдгээ больж үз

Back to top button