Нийгмийн
Объектын түймэр өмнөх оны мөн үеэс 22 хувиар өссөн байна
Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2024 оны эхний найман сарын байдлаар 3673 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 667 (22.2%)-гаар өссөн байна. Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 2024 оны эхний найман сарын байдлаар нийт 4437 хүн нэрвэгдсэн аж.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 2024 оны эхний найман сарын байдлаар 29.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна .
Тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрлөөр авч үзвэл, 2024 оны эхний найман сарын байдлаар ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 440 удаа, геологийн гаралтай аюулт үзэгдэл 56 удаа, биологийн гаралтай аюулт үзэгдэл 66 удаа, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 3111 удаа тус тус бүртгэгдсэн аж.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.