Нийгэм мэдээ
"Шугам, сүлжээний засварын улмаас зарим байршилд халаалт хойшилсон"
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас орон сууцны халаалтыг 9 дүгээр сарын 15-наас өмнө, аж, ахуйн нэгж албан байгууллагуудынхыг 10 дугаар сарын 1-нээс өмнө өгдөг. Гэтэл одоог хүртэл зарим байршлын орон сууцад халаалт ирээгүй байгаа гэх асуудал үүсээд байна.
Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар дулааны сүлжээний ТӨХК холбогдох хүнээс тодрууллаа. Тэрбээр, "Бидэнд өр төлбөрийн холбогдолтой асуудалтай холбоотойгоор айл өрхүүдийн дулааныг хайгаад байгаа асуудал гараагүй. Харин төвийн 2 болон 11 дүгээр магистрал шугамын засварын ажилтай холбоотой 10-р хороолол орчмын зарим хэрэглэгчдийн дулаан хангагдаагүй байгаа. Мөн орон сууцны контортой холбоотой асуудлыг эрчим хүчний зохицуулах хороо болон орон сууц нийтийн удирдах газар хариуцна” гэлээ.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.