ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Финтекийн хамгийн том арга хэмжээ болох "Frontier Fintech Summit" зохион байгуулагдлаа

Өчигдөр /2024.09.26/ Монголын Финтекийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Санхүүгийн Технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “Frontier Fintech Summit” арга Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгуулагдлаа.

“Frontier Fintech Summit” арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгч байгуулагаар Сайнскор Зээлийн мэдээллийн сан оролцсон юм. Тэдний хувьд энэ жил дансны тайлан, мониторинг үйлчилгээгээ танилцуулж байгаа бол хамгийн гол, цоо шинэ нэг бүтээгдэхүүн болох “FICO Score” буюу зээлийн эрсдэлийг тооцдог зээлийн оноогоо онцлон танилцууллаа.

2021 онд зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авсан үеэс Сайнскор Зээлийн мэдээллийн сан нь Зээлийн мэдээллийн тухай хуульд заасан үндсэн үйл ажиллагааны хүрээнд зээлжих зэрэглэлийн оноог Монгол Улсад нэвтрүүлэх зорилт тавин ажилласан байгаа юм. Ийнхүү өнөөдөр АНУ-ын зээлийн оноо, дата аналитикийн анхдагч “FICO” корпорацитай хамтран “FICO Score”-ыг Монгол Улсад албан ёсоор танилцуулав.

“FICO score”-ыг 5 тивийн 100 гаруй улс орнуудын банк санхүүгийн байгууллагууд өргөнөөр ашигладаг байна. Тухайлбал АНУ-ын аварга 3 гэгддэг Experian, Equifax, TransUnion- мөн JPMorgan Chase, Bank of America, HSBC, Citibank зэрэг банк санхүүгийн байгууллагуудыг нэрлэж болно.

Сайнскорын хамт олон иргэнд зориулсан “FICO Score”-г Монгол Улсын нийгэм эдийн засгийн онцлогт тохируулан нутагшуулах зорилтын хүрээнд хөгжүүлэлтийн ажлыг 2 жил хийж гүйцэтгэн, холбогдох туршилтуудыг сүүлийн 1 жилийн хугацаанд “FICO” компанитай хамтран хийж Монгол Улсад нэвтрүүлсэн томоохон үйл явдал боллоо.

Өнөөдрийн Frontier Fintech Summit үйл ажиллагаанд Sainscore зээлийн мэдээллийн сангийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Нямдорж "FICO® Score Монголд" сэдвийн дор өөрийн илтгэлийг танилцуулсан бол "Cybersecurity in the world: a Hyper-Connected data privacy in Finance" сэдэвт хэлэлцүүлгийн зочноор Sainscore ЗМС-ийн Мэдээллийн технологийн албаны захирал М.Баттөмөр нар оролцсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 27, 2024 15:57

Иргэнд ямар үр нөлөатэй бэ

Зочин
Зочин
9 сар 27, 2024 17:27

Одоо зээлийг мэдээллийг заав�##� ийм зөвшөөрөлтэй газраас ав гэдэг болсон байна лээ шүү

Холбоотой мэдээ

Back to top button