Дэлхийгээр аялагч Монгол гэр бүлийн АНУ-д түр оршин суух хүсэлтийг хоногийн дотор зөвшөөрчээ
Т.Болор-Эрдэнийн гэр бүл Монголоос Америк хүртэл 40 улсаар дамжин автомашинаар 44 мянган км замыг туулах аяллаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхлүүлсэн юм.
Энэхүү аялал нь тус гэр бүлийн удаан хугацаанд мөрөөдсөн зүйл бөгөөд хүүхдүүдээ хорвоотой танилцуулах зорилгоор дээрх аяллыг эхлүүлсэн билээ. Ингэхдээ тэд хоёр хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ эх орноосоо хөдөлж, Америкт амьдарч буй том охин Б.Алунгуа дээрээ очин аяллаа ам бүл тавуулаа үргэлжлүүлсэн.

Улмаар дэлхийг тойрон аялж буй Т.Болор-Эрдэнийн гэр бүл өнгөрсөн зургаадугаар сарын 16-ны /2024.06.16/ өдөр зорьсон газартаа хүрч, аяллаа өндөрлүүлсэн.
Үүний зэрэгцээ тэд автомашинаа унаад хайртай охинтойгоо уулзахаар Америк тивийг зорин очсон анхны монгол аав, ээж болсон юм.
Тэгвэл аялагч гэр бүл АНУ-д хэсэг суурьшихаар болж, аяллын визээ солиулах хүсэлт гаргаад, нэг хонгийн дотор зөвшөөрсөн хариу авчээ.

Тэдний хувьд аав нь хэлний бэлтгэлд, ээж нь мастерт, хүүхдүүд нь их сургууль, ахлах сургууль, бага сургуульд элсэн суралцахаар болж, аяллын визээ, оюутан визээр солиулжээ. Угтаа бол АНУ-ын виз солих, хүлээх хугацаа нь 4-18 сар байдаг байна.
Түүнчлэн тус гэр бүл уг аяллынхаа туршид Монголоо сурталчилж тэр дундаа дэлхийд ердөө 50 тоо толгой үлдсэн Говийн баавгай мазаалайгаа сурталчлан, таниулахаар машиныхаа өнгийг говийг бэлгэдсэн шаргал өнгөөр будуулж, #savemazaalai хэмээн бичүүлэн дэлхийн 40 гаруй улсаар ийнхүү амжилттай аяллаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хулгайч баячуудын мөнгөө угаах зугаа цэнгэлд хязгаар байхгүй. Тэдний мөнгийг баярлаад залгих газар зөндөө зөндөө.
Атаархаад бай хохь чинь ядуу төрсөндөө гутарч үхлээ л дээ
Ядуудаа атаархах биш Хулгай хийж чададгйгээрээ бахархаж байгаа биз дээ
Хорвоотой танилцаж яваа сайхан гэр бүлд амжилт хүсий.
Хамгийн гол санхүүжилт хаанаас гэдэг нь л сонин, их л мөнгөтэй хүмүүс юм
Залилан2. Олон хэрэг дээр нь шүүхийн шийдвэр гарсан, эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтэн!
Мөнгөтэй юмаа бас л овоо мөнгө орох байхдаа хаанаас босгосон бол сонин л байна
Хамаг юмаа банкны барьцаанд хураалгаад, хавь ойроо луйвардаж замын зардал хийж яваа Монголдоо байх аргагүй болсон оргодол хулгайч нар шүү!!! Унаж тустал чинь хуурч мөнгө салгана шүү, болгоомжтой байгаарай монголчуудаа!
Анхны автомашинтай америк орсон монголчууд 2008 онд очсон шүү
Saihan uhaalag ger buld hamgiin sain bugdiig huse
Ямар үхсэнийх нь сайхан ухаалаг! Монгол дахь монголчуудаа самарсан нь багадаад АНУ дахь монголчуудаа залилж мэхлэхээр ирсэн луйварчдаас хол, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна!!!
Ядуу гуйлгачин чинь боож үхлээ л дээ
Чи тийм баян гуйлгачин уу.
Т.Болор-Эрдэнэ, Г.Амаржаргал нар ШШГЕГ-аас эрэн сурвалжлагдаж байгаа залилангаар гаршсан, олон удаагийн үйлдэлтэй гэмт хэрэгтнүүд. Олон хувь хүн, компани, Төрийн банкнаас олон тэрбум төгрөг залилсан луйварчин хулгайч нар. Г.Амаржаргалын төрсөн ах Цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг хилийн хоригтой гэмт этгээдүүдэд Монгол улсын хилийг аль боомтоор хэрхэн яаж давахыг зааварчилж хил давуулсан нь ойлгомжтой. Өөрийгөө өнчин гэж өрөвдүүлэн бусдаас олон сая доллар залилсан Т.Болор-Эрдэнэ Монголд гишгэх газаргүй болоод оргон зайлсныг мэдэхгүй хүмүүс нь дуугүй байж бай, Ц.Элбэгдорж, Ч. Сайханбилэг нарын араас мордсон нь тодорхой, эргэж ирэх нүүргүй, эх орондоо ясаа тавихгүй хулгайчдыг бүү давраан дэвэргэцгээ!
Найзыгаа, найзынхаа ааваас зээлж авсан мөнгө, залилж авсан машиныхаа мөнгийг өгөхгүй луу унжсаар насыг нь барсан гэмт этгээдийг ингэж худлаа сурталчлахаа больж үз! Шаардлагатай бол шүүхийн шийдвэрийг нь тавьж болно шүү! #О.Соёлмаа #Т.Болор-Эрдэнэ
Ingeed mongoloos saihan zugtavaa
Хаммир унаад аялана гэж юу байхад. Баячууд бн. Улныханаас ялгаж хараарай. Мөнгө цацаж зугаацжээ.
Мөнгө угаах зорилготой Хаммер Монголия гэж компани байгуулсан, олон жил залилан луйвар хийгээд Монголоос оргон зайлсан гэмт хэрэгтэн шүү! Хүний мөнгөөр хүүдэгнэхэд их бага ялгаа юун. Болгоомжтой байгаарай, монголчуудаа!
Аялалд нь амжилт гэр бүлд нь эрүүл энхийг хүсье ихийг үзэж нүд тайлж монгол орноо сурталчилсан яваад нь баяр хүргье
Насан туршийн дурсамж бүтээж буй гэр бүлд амжилт.
Dawartsiin be zorilgon uurl baisiin bishuu amerikd ochij shingeh bodoltoi
Aylagch yum hint..ugaasaa..Okay shd
Ганцхан хоногт зөвшөөрөл гэнэ үү? АНУ ч ийм амархан зөвшөөонө гэж ч байхгүй дээ, их л $ зарцуулсан бн, бас 40 гаруй улсаар дамжаад энэ том машин гээд их л $ зарж таарна, тэрбумтнуудын л үрс юм даа, гээд яах вэ зайлуул хийморьтой л залуус юм, чадаж байгаа юманд арага байхгүй дээ
Өнчин өссөн Болор-Эрдэнэд төрсөн ах дүү байхгүй, авгай нь цагдаагийн хурандаа Арсланхуягийн дүү. Хүн хуурч залилан хийж яваа гэмт хэрэгтнүүд. Хогийн хулгайч нар!
Санхүүжилт нь АНУ гаас л байхгүй юу