Нийгэм мэдээ

Сумын төв орохоор яваад сураггүй болсон малчныг 10 хоног хайж байна

Сумын төв орно гэж гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг 10 хоног хайж байна.

Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буурагчин баг “Гүн толгой” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун урд зүгт 98 км, сумын төвөөс зүүн урд зүгт 22 км /малчин Ж нь 09.20-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ Ерөө сумын төв рүү явна гэж морьтой гараад сураггүй алга болсон бөгөөд унаж явсан морь нь 09.21-ний өдрийн 12:00 цагийн орчим усанд норсон байдалтай гэрийнхээ гадна гүйж ирсэн.

Тус аймгийн Цагдаагийн газраас тухайн иргэнийг 09.21-ний өдрөөс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг 09.25-ны өдрийн 19:14 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2024.09.30-ны өдрийн 10:00 цагт эрэн хайх, ажиллагааг эхлүүлж Ерөө сумын Буурагчин багийн “Хүзүүвчийн үүрэг” гэдэг газраас баруун зүгт Жаргалант сумын Бумбат багийн “Наян милиэ” гэдэг газар хүртэл нийт 39 км-т завьтай урсаж голын булан тохой, хаялаг зэргээр самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг 19:00 цагт зогсоож, 2024.10.01-ний өдрийн 08:00 цагт эхлүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
нар
нар
2024-10-01 09:02

Ийм мэдээг ард түмэн уншаад очиж туслах ёстой юу. Мэдээлэх юмаа олж ядах юм.

Холбоотой мэдээ

Back to top button