“Цахим даалгавар” ухаалаг утсыг улам өөгшүүлж байна

Хичээл сургууль эхлээд ердөө нэг сар болж буй. Гэтэл сурагчдын гэрийн даалгаврын асуудал эцэг эх, ойр тойрнын хүмүүсийн дунд багш нарыг гэрийн даалгавар өгөхдөө утас ашиглаж өгч байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа билээ.
Хэрэв энэ тогтолцоо удаан хугацааны туршид хэвээр үргэлжилбэл дэлгэцийн донтолтод орох магадлал өндөр байх эрсдэлтэй юм. Дэлгэцийн донтолт нь бие махбод болоод сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, улмаар тухайн хүн нийгмээс өөрийгөө тусгаарлан, сэтгэл хөдлөлгүй болж хувирдаг байна.
-1-5 дугаар ангийн сурагчдад 20-40 минутад хийх даалгавар өгнө-
Сурагчид гэрийн даалгавраа хийхэд дунджаар нэгээс хоёр цаг зарцуулдаг байна. Эцэг эхчүүдийн ярьж буйгаар нэг хүүхэд ээж аавтайгаа хамтарч даалгавраа хийвэл 1-2 цаг, ганцаараа хийхдээ 3-4 цагийг зарцуулдаг аж. Энэ нь хүүхдийг хэт их ачаалуулж, өөр зүйлсэд цаг гаргах боломжгүй болгодог байгаа юм.
Иймд 2024-2025 оны хичээлийн явцад Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэнгээс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гэрийн даалгаварт зарцуулах хугацааг тодорхойлж, зөвлөмж гаргаад байгаа билээ.
Тухайлбал, бага боловсрол буюу 1-5 дугаар ангийн сурагч 20-40 минут, суурь боловсрол буюу 6-9 дүгээр ангийн сурагч 50-70 минут, бүрэн дунд боловсрол буюу 10-12 дугаар ангийн сурагч 80-90 минутыг гэрийн даалгаварт зарцуулахаар зөвлөмжид туссан байна.
Харин Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас Дэлгэцийн хэрэглээ хэдэн насанд хэдэн цаг байвал зохимжтой байхыг мэдээллээ.
Тодруулбал, 6 сар хүртэлх нярайд дэлгэц огт үзүүлж болохгүй, харин 6 сартайгаас 2 ой хүртэл эцэг эх, асран хамгаалагчийн хяналт дор дүрсээ харж ярих үед л хэрэглэж болох аж.
Түүнчлэн 2-5 настай хүүхэд өдөрт 30 минут, бага ангийн сурагчид 1 цаг хүртэл л хэрэглэх боломжтой. Харин өсвөр нас болон насанд хүрэгчид тодорхой заасан хугацааг баримтлахгүй бол өдөрт 5 цагаас дээш хэрэглэвэл дэлгэцийн донтолт үүсдэг байна.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цахим да�##�гавар уха�##�аг гар утсыг өөгшүүлнэ гэж юу байсан юм. Ийм да�##�гавар дэлгэцийн донтолтыг өөгшүүлж байгаа юм биш үү.Мордохын хазгай гэдэг шиг гарчигнаасаа эхлээд буруу утга илэрхийлээд байгаагаа анхаараасай.