О.Амгаланбаатар: Сум, аймгийн засаг дарга нь мэдээгүй байхад айлын өвөлжөөг лиценз болгоод зарчихсан байдаг
УИХ дахь АН-ын бүлэг намрын чуулганд өргөн барьж буй хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: Миний хувьд аймгийн засаг даргаар хоёр удаа сонгогдон ажилласан. Аймаг орон нутаг бие даан хөгжих, өөрсдөө асуудлаа шийдвэрлэхэд хамгийн тулгамдсан асуудал нь босоо томилгоо. Нэг хүнд зориулж яам байгуулдаг. Тэр яамыг байгуулсан сайд нь өөртөө зохиулаад аймаг болгонд босоо бүтцийг угсардаг. Энэ тогтолцоо жилээс жилд нэмэгдсээр байгаад аймаг, орон нутагт байгаа 26 байгууллагын 24-ыг нь босоо томилдог. Аймаг нь цагдаагаа ч мэддэггүй. Суманд малын хулгай гарлаа гэж сумын хэсгийн төлөөлөгч аймгийн цагдаагийн даргад хэлэхэд, тэр нь “бид босоо удирдлагатай наад асуудал чинь танд хамаагүй” гэх жишээний. Гэмт хэрэгтэй яаж тэмцэхээ ч мэддэггүй. Үндсэн хуульд аймаг суманд Нийгэм, эдийн засгийн цогцолбор байна. Аймгийн засаг дарга, аймгийн иргэд нийгэм, эдийн засгийн асуудлаа бие даан шийдвэрлэнэ гэж заасан байдаг.
Харамсалтайн Улаанбаатар төвтэй Монгол Улсыг сүүлийн 20 жил эрчимтэй байгуулж байна. Хэнд халамж хэрэгтэй байгаа юм. Хэнд дэм хэрэгтэй вэ. Ямар асуудлыг шийдвэрлэх ёстойг хамгийн сайн мэддэг хүмүүс нь сум, аймгийн засаг дарга нар. Гэтэл өнөөдөр аймаг, сумын засаг дарга гэж дээрээс хуваарилж ирсэн хэдэн төгрөгийг аймаг, сумын ИТХ-аар оруулж гарын үсэг зуруулдаг ямар ч эрх мэдэлгүй хүмүүс болсон.
Сумын малчид мэдээгүй, засаг дарга нь мэдээгүй, аймгийн засаг дарга нь мэдээгүй байхад малчны өвөлжөөг лиценз болгоод өгчихсөн байх жишээний. Үндсэндээ сумын сургуулийн захирлыг, жижүүрийг хэн томилохыг Улаанбаатараас шийддэг болсон.
Монгол Улсын хөдөөгийн хөгжлийг чөдөрлөж байгаа хамгийн том чөдөр нийслэл болсон. АН-ын бүргийн зүгээс Орон нутгийн иргэдийг нэмэгдүүлнэ. Төвлөрсөн эрх мэдлийг задална гэдэг заалтыг ЗГ-ын ирэх дөрвөн жилийн хөтөлбөрт оруулсан. Яг энэ өөрчлөлийг хийхгүйгээр хөдөө орон нутгийн хөгжлийг томьёолох ямар ч боломжгүй болсон” гэлээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зөв шүү
Энэ эрх мэдлийг төвлөрүүлж мөнгө хулгайлахыг Энхбаяр хийсэн шүү тэр үед аймгийн дарга нар өөрсдөө их хулгайлдаг овоо ч хулгай хж бсаныг бөөн сенсаци �##�баар үүсгэж бгад төсвийг төвлөрүүлдэг богож бгаад дахин хуваарил�##�т хийх нэрийн доор УБ хулгай хдэг болсон энэ бол оросод хийж хулгайлдаг бсаныг орос хэлтэй хүн хог хэлсэн үү өөрөө олж мэдсэн үү тэр үед оросууд их шүүмжилдэг бсан хулгайн тухай