Нийгмийн
Хятадад орон сууцны зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг буурууллаа
Хятадад шинээр орон сууц худалдан авалтын урт хугацааны бүүм үүсэх төлөвтэй байна. Хятадын Төв Банк томоохон хотуудад орон сууцны моргэйжийн зээлийн хувийг 25 хувиас 15 хувь руу буулгах шийдвэр гаргажээ. Уг шийдвэр энэ сарын 31-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд орон сууцны үнийн өсөлтийг давхар хянах аж.
2024 он гэхэд Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл хямралд өртөж байгаатай холбогдуулан авч буй төрийн энэхүү бодлого нь цаашид энэ салбарыг сэргэхэд томоохон түлхэц болно гэж үзжээ. Гуанжу хотод орон сууц худалдан авах хязгаар тогтоосон байсныг 9 дүгээр сарын 29-ний өдрөөр цуцласан байна. Мөн орон сууцны худалдан авалтын урьдчилгааг 15 хувиас доош буулгахаар болсон аж.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.