Нийгэм мэдээСПОРТ
NBA-ын шинэ улиралд Леброн Жэймс хүүтэйгээ хамт тоглоно
NBA-ийн шинэ улиралд түүхэн явдал тохиож байна. Өнгөрсөн зургаадугаар сарл Лэйкерсийн 55 дахь сонголтоор Леброн Жэймсийн хүү Бронни драфтад багтжээ.
Ийнхүү 19 настай Бронни аавтайгаа хамт нэг багт тоглож буй түүхэн үйл явдал тохиож байгаа юм.
39 настай Леброн Жэймс нь саяхан Парис 2024 зуны XVII олимпын наадмаас АНУ-ын багт алтан медаль авчирсан билээ. Леброн Жэймс энэ жил хүүхэдтэйгээ мөр зэрэгцэн тоглох гэж байгаадаа ихэд догдолж буйгаа хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Тэрбээр “Өдөр бүр ажилдаа ирж, хүүтэйгээ хамт шаргуу хичээллэж, түүнийг үргэлжлүүлэн өсөж сайжрахыг хажуунаас нь харж чадаж байгаа нь догдолмоор юм. Тиймээс энэ нь зөвхөн миний хувьд төдийгүй манай гэр бүлийн хувьд маш баясгалантай мөч” гэжээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.