НИЙГЭМ

МИАТ: Хонг Конг руу аялах ОНЦГОЙ ҮНЭ бүхий нислэгүүд

Монголын иргэний агаарын тээвэр буюу МИАТ ТӨХК-ийн хөнгөлөлтөт шинэ нислэгийн хэлбэр үйлдэгдэж эхэллээ. Тодруулбал, Хонг Конг - Улаанбаатар, Улаанбаатар - Хонг Конг чиглэлийн нислэгээр өөрийн нэг найзтайгаа зорчвол хөнгөлөлт эдлэх юм байна. Энэ нь 935 мянган төгрөг болж буй бөгөөд үндсэн үнээс 30 хувийн хямдрал эдлэх боломж аж.

Image may contain: one or more people and text

Үүний дээр 3+1 хөнгөлөлтийн хэлбэр ч мөн бий юм байна. Энэ бол гурван найзтайгаа Хонг Конг руу аялах бол дөрөв дэх найз тань зөвхөн нисэх буудлын такс л төлөх урамшуулал. Мөн найз тус бүр 870 мянган төгрөгөөр нислэг үйлдэх боломжтой болж байгаа юм байна.

Image may contain: text

Хонг Конг - Улаанбаатар чиглэлийн нислэгт мөн "Гэр бүлийн онцгой үнэ” урамшуулал зарлагджээ. Үүний дагуу

Гэр бүлийн эхний 2 гишүүн тус бүр 1,586,400₮

 Нялх хүүхэд (0-1 насны) - Үнэгүй
(нялх хүүхэд нисэх буудлын такс төлдөггүй)

 Хүүхэд (2-11 насны 3 хүүхэд)
(Үнэгүй буюу зөвхөн нисэх буудлын такс - 390,000₮)

Хүүхэд (12-16) насны хүүхэд 988,300₮

Image may contain: text

Дээрх онцгой үнэ бүхий нислэгийн суудлын тоо хязгаартай тул яараарай гэдгийг МИАТ ТӨХК-ийн зүгээс сануулж байна.

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button