СПОРТ

Өнөөдөр дэлхийн аварга Моллаей Саеид Монголын нэрийн өмнөөс анх удаа барилдана

БНХАУ-д үргэлжилж буй “World masters” тэмцээний эхний өдөр буюу өчигдөр Монголын 10 жүдоч барилдсанаас Г.Хэрлэн, Г.Наранцэцэг нар мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртэн, М.Уранцэцэг V байрт шалгарсан.

Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн  73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болно.

Монголын иргэн болсон, ДАШТ-ий алт, хүрэл медальт Моллаей Саеид өнөөдөр манай улсын нэрийн өмнөөс анх удаа барилдана.

Мөн өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр, 81 кг-д Токиогийн “Их дуулга”-д түрүүлсэн Монголын анхны эрэгтэй жүдоч, Азийн аварга, “Сүлд” спорт хорооны бөх О.Ууганбаатар, Азийн аварга, олон улсын хэмжээний мастер Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д -Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, улсын дөрвөн удаагийн аварга Б.Ганхайч, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг нар зодоглоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button