Л.Оюун-Эрдэнэ: Эрсдэлтэй агуулгаар бүхнийг хойш нь тавиад байвал байрандаа байсаар л байна

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай. Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн санаачлагчийн илтгэлийн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж, үг хэллээ.
Тэрбээр "Монголын ард иргэд шилжилтийн хэмээх тодотголтой өнгөрсөн 30 жилийг цэглэхийг хүсэж, төлөвлөсөн ардчиллын хоёр дахь давлагаа болсон Парламентын засаглалын шинэ эрэн үеийг эхлүүлэхийн тулд 126 төлөөлөл бүхий УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдүүлэх эрх зүйн цогц реформыг дэмжсэн билээ. Нэг үгээр хэлбэл зөвхөн нутаг тойргийн биш улс орны хөгжлийн томоохон асуудлыг шийдвэрлэж чаддаг ажил хэрэгч төлөөллийг хүссэн нь судалгааны үр дүнгээс тодорхой харагдаж байна. Энэхүү өндөр хүлээлт хариуцлага дагуулдаг жамтай. Хэрэв 126 төлөөлөл бүхий парламент түүнээс бүрдсэн Засгийн газар иргэдийн энэхүү хүлээлтийг биелүүлж чадахгүй. Өмнөх шиг эсвэл бүр өмнөхөөсөө тааруу гэсэн нийгмийн дүгнэлтэд хүрвэл ардчилсан парламентын засаглалд аюул учрах хэмжээний эрсдэл өмнөх 30 гаруй жилийн хугацаанд үүл мэт хуралдсаныг та бид хамтдаа бүрэн ухамсарлах учиртай. Аливаа асуудлын шийдлийг олж амжилт олоход нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл хэрэгтэй ч нураахад нэг л бодлогогүй үйлдэл хангалттай байдгийг бид 2024 оноос хойш 10 гаруй жил зарцуулж байж ахиулсан зээлжих зэрэглэлийн үнэлгээнээс бэлээхэн харж бас суралцаж болно. Ийм л алдааг давтахгүйн тулд Бид хамтарсан засгийн газрыг байгуулж, хурдтай хөгжлийн төлөөх зориг, гэрээнд үндэслэн Засгийн газар эхний төсвөө эхний төсвөө УИХ-д ийнхүү өргөн барьж байна.
2025 оны төсөв Монгол Улсын хувьд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу боловсруулсан эхний төсөв бөгөөд ирэх дөрвөн жилийн улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох талаасаа түүхэн ач холбогдолтой төсөв гэж үзэж болно.
Улсын төсөв бол Монгол хэмээх айлын зөвхөн орлого, зарлагын төсөөлөл төдийгүй. Улс орны эдийн засгийн багтаамж ДНБ үндэсний нийт орлогыг чиглүүлэн сэдэлжүүлэх суурь байдаг онцлогтой. Аль ч улс орны эдийн засгийн хөгжлийг ДНБ-ээр хэмждэг. Бид ч мөн олон улсын энэ жишгээр хөгжлийн суурь үзүүлэлтээ одоо ч цаашид ч хэмжих нь ойлгомжтой. МУ-ын нэг хүнд ноогдох ДНБ 4000 орчим ам.долларт сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд гацсаны эцэст боомтын нэвтрэх хүчин чадал сайжирч, эрдэс баялгийн салбарын далд эдийн засаг ил болж, аялал жуулчлалаас олох орлого нэмэгдсэнээр 2023 онд 6000 ам.доллар давсан бол энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр ДНБ 79.2 их наяд төгрөгт хүрч нэг хүнд ноогдох ДНБ 6800 орчим ам.долларт хүрэхээр төсөөлөгдөж байна.
Дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 онд 3.3 орчим хувьтай байхаар байна. Харин манай бүс нутгийн хэмжээнд эдийн засаг 5.1 орчим хувийн өсөлттэй байхаар олон улсын байгууллагууд төсөөлж байна.
Мэдээж өдрөөс өдөрт дэлхий улам хуваагдмал болж байна. Мөн хурдтай өөрчлөгдөж буй олон улсын геополитикийн нөхцөл байдал эдийн засагт том хэмжээний эрсдэлийг дагуулах нь тодорхой. Монгол Улсын эдийн засгийн 2025 оны өсөлтийг төсөөллийг Дэлхийн банк 4.8 орчим хувь, Олон улсын валютын сан 4.1 хувь гэж тооцож байсан бол зээлжих зэрэглэл B+ тогтвортой түвшинд хүрсэн. Мөн өнөөдөр үдээс хойш зээлжих зэрэглэлийн нэг дүн дахин зарлагдана. Зээлжих зэрэглэл дахин өсөж байгаа. Энэ агуулгуудаар манай улс нэг хүнд ноогдох үндэсний орлогоор дэлхийн банкны орлогоор дунджаас дээш зэрэглэлд шилжүүлсэнтэй холбогдож, мөн хамтарсан засгийн газар байгуулагдсантай холбогдуулж томоохон төслүүдийг хөдөлгөхөөр зарлагдсантай уялдуулсан төсөөллөө 5-6 хувь болгон магадгүй түүнээс дээш хувь байхаар төсөөллөө шинэчилж байна. Мөн энэхүү төсвийн хэлэлцүүлгийг олон улсын байгууллагууд болон хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна. Мэдээж бид эрсдэлийг тооцох учиртай.
Гишүүдийн өчигдөр чуулганд хэлсэн үгсийг би бүтэн сонссон. Бид хамтарсан Засгийн газрыг байгуулсан шалтгаан нь зориг гаргана хөгжлийг урагшлуулах зорилго тавьсан. Хэрвээ бид эрсдэлтэй агуулгаар бүх зүйлийг хойш нь тавиад байвал байгаа байрандаа байсаар байна гэсэн үг. Тиймээс Засгийн газар хэрэгжүүлэх 14 мега төслийн таваас доошгүй төсөл 2025 оны төсвийн жил эхэлж чадвал 2025 оны эцэст ДНБ 95 их наяд төгрөгт хүрнэ гэж өөдрөгөөр төсөөлөв. Хэрэв 2026 онд багтаж энэхүү 14 мега төслөө бүтэн хөдөлгөж чадвал 2028 он гэхэд ДНБ 132.3 их наяд төгрөгт хүрч нэг хүн ноогдох ДНБ 10 мянган ам.долларт хүрэх бодит боломж байна гэж Засгийн газар үзэж байна.
Яагаад бид нэг хүнд ноогдож ДНБ 10 мянган ам.доллар түүнээс цааш гэж олон жил ярив. Энэ түвшинд Монгол Улс хэзээ ч хүрч үзээгүй. Гэвч хүрсэн улс орнуудын хувьд дараах эерэг өөрчлөлтүүд гарсныг судлаачид тогтоосон байдаг.
- Хэрэв ДНБ 10 мянган ам.доллар болон түүнээс дээш болсон тохиолдолд зээлжих зэрэглэл өнөөдөр байгаагаас 1-2 түвшин дээшилж зээлийн хүү 30 хүртэл буурах боломжтой болно.
- Гадаадын хөрөнгө оруулалт 1.5-3 дахин өсөж дэд бүтцийн ажил бүтэн шийдвэрлэгдэнэ.
- Шинжлэх ухаан, технологид оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж, үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдсэнээр эдийн засаг төрөлжих суурь тавигдана.
- Чадварлаг хүний нөөц эх орондоо буцан ирж, гадаадын чадварлаг мэргэжилтнүүд тус улсад ажиллаж эхэлнэ.
- Иргэдийн дундаж цалин 60 хүртэлх хувь өсөж, өрхийн орлого нэмэгдсэнээр ядуурлын түвшин буурч, төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнээр засаглалын бүтээж сайжирдаг.
- Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжил сайжирч чанартай үйлчилгээ авснаар иргэдийн амьдралын чанарт нөлөөлж хүн амын дундаж наслалт нэмэгддэг зэрэг эерэг үзүүлэлтүүд гардаг.
Дэлхий дээр хөгжлийн өөр ид шид, жор гэж огт байхгүй. Гагцхүү бид тууштай алхам алхмаар эдийн засгаа тэлж нэг хүнд ноогдох ДНБ-ээ аль болох ойрын хугацаанд 10 мянган ам.доллар түүнээс дээш гаргах хэрэгтэй. Хэдийгээр бид шүүмжлэл ярьж байгаа ч гэсэн. Сүүлийн гурван жил нэг хүнд ноогдох ДНБ-ийг жил бүр 1000 ам.доллароор өсгөж чадсан. Хүн төрөлхтний амьдралын хэв асар хурдацтай өөрчлөгдөж байгаа хиймэл оюун ухааны эрчимтэй хөгжлийн энэ үед Монголчууд бид хөгжлийг хөөж биш харин угтаж түрүүлэхэд уялдуулан аливаа асуудлыг хурдтай бас зоригтой шийдвэрлэх ёстой.
Өнгөрсөнтэйгөө зууралдах бус илүү алсыг харж, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж хурдацтай хөгжих, илүү дорвитой шийдлүүдийг хамтдаа гаргах нь зүйтэй. Монгол Улс хурдтай хөгжлийн төлөө эдийн засгийн 14 мега төслийг дараах эрэмбээр 2025 онд УИХ-д танилцуулж, ил тод шийдвэрлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Яагаад 14 мега төсөл гэж онцолж байгаа юм гэвэл гагцхүү энэ 14 мега төсөл л ДНБ-ийг тэлж, тэр тэлсэн санхүүжилтээр бид бусад асуудлаа шийдэх учир үүнийг ярьж байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ха ха ажил хийж улс орныг хөгжүүлдэг нь энэ биш. Худ�##� ярьж жүжиг тавихаас цаашгүй
Байрандаа байсаар байт�##� улс орон чинь сүйрлээ!!! З�##�уу минь сүү горидсон гөлөг шиг гөлөлзөж байхаар зоригтойхон шиг шийдвэрүүдээ гаргаад яваачээ!!! Сууд�##�даа хайртай байгаа бол улс төрийн үхдэл болж дээ з�##�уу минь!!
Томоохон МЕГА төслүүдээ ажил хэрэг болгоход УИХ, ЗГ хамтран бүтээлчээр ажилах ёстой. Үүнийг эсэргүүцэж улсынхаа хөгжлийг гацах сонирхолтой хэсэг бүлэг хүмүүс олны өмнө улам тодрох болно. Амжилт хүсее
Эрсдэлтэй асууд�##�ыг шийдэнэ гэж попордож Бордюрдаж яваад Ард түмнийг элгээр нь хэвтүүлэх хүн дээ! Энэ Хотын хоточ биш золбин Бордюрбаатар нохойгоо татан авч хог дээр бордюрын заруулж Ард иргэдийн татварыг буцааж төлөөлж шударга ёс тогтоо!
"Буруу Зөв нь хамаагүй, Зориглоё" гэдэг бол баас шээстэйгээ зуур�##�ддаг Өлгийтөн насныхан л хэрэгжүүлдэг арга шүү дээ ????
Чадахгүй бв�##� �######�аа
өөр аавын хүү бгаа үнэ нэмнэ ч гэх шиг сонгуулиар юу гэж донгодлоо