Нийгмийн

46 мянган иргэн тэтгэвэр тогтоолгосон хугацаагаа шинэчлүүлжээ

2024 оноос эхлэн Тэтгэврийн хуульд өөрчлөлт орсны дагуу өмнө нь зургаа эсвэл долоон жилийн дундаж цалин хөлсөөр тэтгэврийг тогтоодог байсныг таван жил болгон өөрчлөөд байна. Монгол Улсын хэмжээнд 77 мянга орчим хүн тэтгэвэр авч байгааг Нийгмийн даатгалын ерөнхий газар мэдээллээ.

Уг хууль нь энэ оноос хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд хууль хэрэгжихээс өмнөх хугацаанд зургаа болон долоон жилийн цалин хөлсний  дунджаар тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэврийг шинэ хуультай уялдуулан өөрчлөх ажил аж. Тодруулбал, тэтгэвэр авч буй 77 мянган хүний 46 орчим мянга нь тэтгэвэр тогтоолгосон хугацаагаа шинэчилж, таван жилийн дундаж болгон өөрчилсөн байна. Ингэснээр тэтгэврийн зөрүүг арилгах юм. Мөн тэтгэврийн зөрүүг арилгах зорилгоор 2023 оны зургаадугаар сард, есөн жилийн дараа анх удаа тэтгэврийн итгэлцүүрийг шинэчилсэн нь тэтгэврийн зөрүүг арилгах чухал ажил болж байгааг тодотгов.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button