Гадаад мэдээ

Гэмт бүлэглэлийн үйл ажиллагаанд оролцсон МУ-ын иргэнийг Алматы хотод саатуулжээ

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэнийг Алматы хотод саатуулсан тухай Арбат Медиа мэдээллээ.

Тодруулбал, Алматы хотын олон улсын нисэх онгоцны буудалд Интерполын хүсэлтээр олон улсад гэмт бүлгийн үйл ажиллагаанд оролцсон, хамтарсан хэргээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэнийг хууль хяналтынхан саатуулжээ. Польшийн хууль сахиулах байгууллагын хүсэлтээр дээрх этгээдийг зохион байгуулалттай гэмт бүлэглэлд оролцсон, бичиг баримтыг хуурамчаар үйлдэж хүнийг хил нэвтрүүлдэг, онцгой албан татвар, гаалийн татвар ногдуулах барааг саяаар нь хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт буруутган баривчлаад байгаа юм байна.

Тус Монгол Улсын иргэн нь 50.000 ам.долларын өртөг бүхий 1.7 сая гаруй хайрцаг тамхи хууль бусаар хил давуулсан гэж Польшийн хууль сахиулах байгууллага мэдэгдэв. Мөн тэрбээр баривчлагдах үедээ өөрийгөө Монголын дипломатч хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-10-07 08:23

СЭРЭГЛЭН ХУЛГАЙЧ БАЙНА ШҮҮ ДААН Ч БАРИГДЧИХ ЮМ ОДОО КАЗАКУУД ЭНЭ ГАРЫГ УМ АРААНД НЬ ХИЙНЭЭ ХАСАГИЙН ШОРОНД ЖИНХЭНЭ АЛИНГАА АЛДАНАА ХӨӨРХИЙ ХЭН ХҮНИЙ ҮР НЬ ИНГЭЖ ҮЙЛ ТАМАА ЭДЛЭЖ ЯВДЫН БОЛДОО ЯЛТАН СОЛИЛЦООГООР АВАХААС ДАА.ХАРИН ЧИ ХЭРГЭЭ САЙН ХҮЛЭЭГЭЭД ХЭРЭГ ХАМУУДАА ХАНАРТАЛ НЬ ТАТЧИХАА НЭГ ҮГЭЭР ХЭЛБЭЛ ГӨРЧИХ ТЭГЭХЭЭР ЧИНЬ ЧАМАЙГ ЭНДЭЭС АВЧИХНАА.

Зочин
Зочин
2024-10-07 09:45

муухай царайт баригдаж дээ

Зочин
Зочин
2024-10-07 14:46

шун�##� ихэдвэл шулам,олон хавар нэгэндээ гэгч болжээ

Холбоотой мэдээ

Back to top button