Нийгэм мэдээ

Улаанхуаран-Улиастайн автобусны эцсийн буудлуудыг 4 км авто замаар холбоно

Улаанхуарангийн автобусны эцсийн буудлыг Улиастайн автобусны эцсийн буудалтай холбосон 4 км зам барина.

Тодруулбал, тухайн замын зураг төслийг боловсруулж байгаа бөгөөд 2025 онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Уг бүтээн байгуулалтыг цогц зам, гудамж жишгээр барина. Ингэснээр иргэдийн алхах, дугуй, авто машин, нийтийн тээврээр мөн бараа таваар хүргэх хэлбэрээр аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлнэ. Явган зорчигчийн замтай, дугуйн тусгайлсан замтай, зам хөндлөн аюулгүй гарах гарц, аюулгүй арал, жигд зорчих хэсэг, замын дагуух авто зогсоолтой гудамжийг барих нь цогц гудамж, замын онцлог юм. 

Дэлхийн банкны санхүүжилтээр НЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд энэ зам баригдана.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button