Нийгэм мэдээ

Өвөрхангай, Сэлэнгэ, Баянхонгор аймгуудад туйлын туяа үзэгджээ

Хамгийн хачирхалтай агаад үзэсгэлэнтэй үзэгдлүүдийн нэг болох Туйлын туяа нь дэлхийн соронзон орон нарны салхитай харилцан үйлчилснээр үүсдэг. Нар дэлхий хоёр 150 сая километрийн зайтай байдаг ч нарны салхи нь дэлхий болон бусад гарагуудад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна.

Туйлын туяа нь хэр өндөрт үүсч байгаагаас хамааран өөр өөр өнгөтэй харагддаг. Тухайлбал, газрын гадаргаас 100 орчим километрийн өндөрт ногоон, 200 километрт улаан, ягаан, харин 500 километрээс дээш өндөрт цэнхэр өнгөтэй байдаг аж.

Тэгвэл өчигдөр /2024.10.10/ Өвөрхангай, Сэлэнгэ, Баян-Өлгий, Баянхонгор зэрэг аймгуудад шөнийн 04.00 цагийн үед туйлын туяа үзэгджээ. Энэ үзэгдэл манай улсад тохиогоод байдаггүй учир иргэдийн сонирхлыг ихээр татаад байгаа юм.

Эргэн санабал, одоогоос жил гарны өмнө манай орны Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Архангай, Булган, Сүхбаатар зэрэг аймгуудад энэхүү улаан туяа үзэгдсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-10-11 17:36

цаг агаар хүйтэрч цас зудтай байх нь дээ

Зочин
Зочин
2024-10-12 12:20

Хачирхах юу байхав. Ойрын өдрүүдэд эрүүл мэндээ хичээ. Энэ олигтой юм биш ээ!

Зочин
Зочин
2024-10-13 01:16

газраа ухаад сая сая тонноор зөөгөөд байхаар тэнхлэг өөрчлөгдөж хазайгаад байгаа ч юм билүү

инженер
инженер
2024-10-14 16:39

Нарнаас ирж байгаа соронзон шуурга нь агаарын цахилгаан цэнэгжүүлж, янз бүрийн өнгөөр гэрэлтдэг геофизикийн үзэгдэл юм. Туйлын туяа нэртэй, учир нь дэлхийн туйл орчим соронзон орны нягтаршил байнга их байдагтай холбоотой.

Холбоотой мэдээ

Back to top button