УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Хөөсөрсөн, ажлыг гацаасан биш хөгжлийг урагшлуулсан сонголт хийгээсэй

Аймаг, сум, дүүрэг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийг хурлын төлөөлөгчийг сонгох Орон нутгийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Бид сонгуулийн ирц, явцын талаарх мэдээ мэдээллийн хүргэж буй.

Тэгвэл дөнгөж сая Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 25-36-1 дүгээр хэсгийн санал авах байранд саналаа өглөө. Мөн энэ үеэр иргэдийг идэвхтэй сонгуулиа өгөхийг уриаллаа.

Тэрбээр “Юуны өмнө сонгогчдодоо саналаа өгөхийг уриалж байна. Яагаад гэвэл Үндсэн хуулийн дагуу Ардчилсан Монгол Улсын иргэний хувьд санал өгнө гэдэг нь төрийн эрх барих байгууллагад иргэний хувьд оролцож байгаа хамгийн чухал хуулийн эрх чөлөө гэсэн үг. Тиймээс УИХ-ын сонгуулийн адил идэвхтэй санал өгөхийг уриалж байна. Парламентын сонгууль илүү бодлогын сонгууль. Энэ удаагийн парламентын сонгууль 126 төлөөлөлтэй сонгуулийн үр дүнд таван намтай эмэгтэйчүүдийн төлөөлөл 25-аас дээш хувьтай. Ази тивдээ бид онцлог бөгөөд дэвшилттэй парламентын нэг болсон.

Харин орон нутгийн сонгуулийн хувьд таны амьдралд ойр шийдвэр гаргадаг сонголт гэж ойлгож болно. Тиймээс иргэд маань амьдралдаа ойр бодитой сонголт хийгээсэй гэж бодож байна.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр биелэхэд ямар төлөвлөлт байвал илүү Засгийн газартай нийлж ойр ажиллаж чадах вэ. Нөгөө талаас мөн орон нутагт асуудлаа шийдэж чадах  вэ гэдэг иргэдийн сонголтод туйлын чухал. Нийслэл Улаанбаатар хот руу Засгийн газар ирэх жилүүдэд ихээхэн анхаарал хандуулж ажиллахаар байгаа.

Аль аль намаас янз бүрийн хүмүүс дэвшиж байна. Тиймээс иргэд маань инфлүүнсерүүд байх уу, инженерүүд байх уу, хуульчид байх уу гэдгийг өөрсдөө сайтар бодож, ирэх дөрвөн жилийн түгжрэлийг тэд шийдэх үү. Орон нутгийн хувьд илүү бүсчлэн хөгжиж чадах уу гэдэг ирээдүйгээ харж сонголтоо хийх байх.

УИХ-ын сонгуультай орон нутгийн сонгууль хамт болох нь зөв гэж би харж байгаа. Үүнийг бусад намуудтай түшилцэж ярина. Аль болохоор сонгуулийн хуулийг дэвшилттэй ахисан түвшинд оруулах хэрэгтэй. Та бүхэн ажигласан бол парламентын сонгууль орон нутгийн сонгууль болон өмнөх сургуулиудаас дэвшилттэй болсон. Харин орон нутгийн сонгууль хуучин хуулиар явчхаж байгаа учир бараг их хурлын сонгуулиас илүү зардалтай харагдаж, хүмүүсийн дургүйцлийг төрүүлж байгаа юм. А самбар маань явахаа больчихож гэдэг нь эндээс харагдаж байна шүү дээ. Тиймээс цаашдаа орон нутгийн сонголт, парламентын сонголт хоёр хуулийн түвшинд илүү дэвшилттэй болж дараагийн түвшин рүү магадгүй холимог тогтолцоогоор хамтад нь шийдвэрлэх нь зөв болов уу гэж харж байгаа.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

Манайд сонгууль маш их болдог. Үүний дараа багын хурал, хороодын дарга нарын сонгууль гээд явна. Хуучин хуулиар байсан бол ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болно гэхчлэн сонгуулийн циклээс бид гарч чаддаггүй. Тиймээс Засгийн газар хүчтэй зоримог шийдвэрүүдийг гаргаж чаддаггүй. "За сонгуулийн дараа хийе" гэж хүлээсээр асуудал хуримтлагддаг. Тиймээс дөрвөн жилд нэг л удаа сонгууль зохион байгуулж, багаар нь сонгодог. Хариуцлагаа ч багаар нь тооцдог байвал илүү зүгээр болов уу гэж харж байгаа.

Тэгэхгүй бол дээд талдаа нэг өөр гишүүд гарчихдаг. Тэр гишүүд нь дараагийн удаа нэр дэвшихэд нь хэрэгтэй гэж бодоод орон нутгийн сонгуульд оролцдог. Орон нутгийнхны ажлыг хийлэхгүй намын хороог нь булаацалддаг байдал ажиглагдаж байгаа. Иймээс дараагийн сонгуулийг илүү дэвшилттэй болгохоор ажиллаж байна.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

Өнгөрсөн хугацаанд нийслэлд дорвитой хөрөнгө оруулалт оруулж байгаагүй. Дээрээс нь эрчим хүчний төвлөрсөн системээ шийдвэрлэж чадаагүйн үнэн. 1992 оноос өнөөдрийг хүртэл нийслэлд 10 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Ирэх жилүүдэд 30 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр Засгийн газар төлөвлөж байгаа. Өнөөдөр сонгуулийн өдөр учир хэн нэг нэр дэвшигчийг ярих нь ёс зүйн хувьд зохимжгүй. Миний хувьд нийслэлд том хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэх учир хөөсөрсөн, бие биеийнхээ ажлыг гацаасан биш хөгжлийг урагшлуулсан сонголт хийгдээсэй гэж хүсэж байна. Нийслэлчүүдийн хувьд энэ маш том боломж байх болно” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 11, 2024 13:30

Иймэрхүү хошгируулахаа мэдэлгүй дээ

Зочин
Зочин
10 сар 11, 2024 14:22

Хуцаарай

Зочин
Зочин
10 сар 11, 2024 14:22

Чи л дутаж гэнэ

Зоан 1
Зоан 1
10 сар 11, 2024 15:22

Монгол улсын хөгжлийг нийгмийн амьдр�##�ыг хөөсрүүлж байгаа хүн нь чи, нямбаатар хоёр биз дээ. хурдан �######�.

дүү
дүү
10 сар 11, 2024 16:07

Чи бүх эрхийг аваад юу ч хийж чадахгүй тэнэг байна.

Холбоотой мэдээ

Back to top button