СПОРТ

"3x3"-ын Олон улсын шүүгч Б.Бурмаа дээд лигийг дэнсэлж байна

БНХАУ-д зохион байгуулагдаж буй Азийн Оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг Монгол улсын шүүгч Б.Бурмаа дэнсэлж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл түүний хувьд энэ удаагийн сагсан бөмбөгийн лигийн шүүгчээр ажиллаж дахин олны хараанд өртөөд байгаагийн зэрэгцээ сагсан бөмбөгийн олон улсын шүүгч бөгөөд залуухан, эмэгтэй, монгол шүүгч гэдгээрээ олонд танигдаад байгаа юм. Ингээд та бүхэнд түүний талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

1.Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 10 жилээ дүүргэсэн. Багаасаа сурлага, спортын авьяастай нэгэн байжээ.

2.Б.Бурмаагийн үндсэн мэргэжил багш. Тэрбээр МУИС-ийг Англи хэлний багш мэргэжлээр төгссөн. Гэсэн ч мэргэжлээрээ ерөөсөө ажиллаагүй.

3.Монголын Сагсан бөмбөгийн холбоонд захиргааны ажилтан гэдэг статустай ажиллаж байгаа.

4.Сагсан бөмбөгийн шүүгчээр ажилладаг. Олон улсын лицензээ аваад хоёр жил болж байгаа.

5.Түүний хувьд өмнө нь “Ханжоу 2022” Азийн наадмын 3х3 шүүгчээр анх удаа Монгол Улсыг төлөөлөн ажиллаж байсан.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button