УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН-ын дарга нарын тойрог цэнхэртэж, гайхшируулав

Нийслэлийн ИТХ-ын 45 суудлын 40-ийг нь МАН авч илт илүүрхэв. Харин АН хөдөөд ахиу санал авч, долоон аймагт ялав. Хамгийн хачирхалтай нь МАН-ын дарга нарын тойрог цэнхэртлээ. Тодруулбал,

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн тойрог Говь-Алтай аймагт АН ялалт байгууллаа.

Тус аймагт АН 18, МАН 11 суудал авсан үнэмлэхүй дүн гарав. Орон нутгийн сонгуульд анх удаа “цэнхэртэж" байгаа нь энэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын сонгогдсон тойрог Хэнтий, Сүхбаатар аймагт АН ялалт байгуулав.

Хамгийн өрсөлдөөнтэй сонгууль Хэнтийд явагдлаа гэж хэлж болно. Тус аймагт АН 18:17-ын харьцаатайгаар олонх болсон юм. Ингэснээр Ерөнхийлөгч, ерөнхий сайдын нутаг цэнхэртсэн түүхэн явдал болов. Харин Сүхбаатар аймагт АН 2004 оноос тасралтгүй ялалт байгууллаа. Энэ удаагийн сонгуульд 29 суудлын 20-д нь Ардчилсан намын нэр дэвшигчид олонхийн санал авсан.  

ЗГХЭГ-ын дарга Н.Учралын тойрог Сүхбаатар дүүрэгт АН яллаа.

Сүхбаатар дүүрэгт АН 23 суудал авсан ч дөрвөн жилийн өмнөхөөсөө буурч, МАН-ын суудлын тоо нэмэгдсэн. Өмнөх сонгуулиар тус дүүрэгт АН 26, МАН таван суудал авч байсан бол энэ удаад МАН-ын 12 нэр дэвшигч ялалт байгуулав. НИТХ-ын сонгуульд ч дөрвөн мандатын хоёрт нь АН ялсан нь хамгийн өндөр амжилт болжээ. Ардчилсан нам ердөө ганцхан дүүрэгт ялалт байгуулж, засаг даргаа сонгох болсон нь тус дүүрэг. АН 2012 оноос хойш тасралтгүй ялж байгаа гэдгээрээ онцлогтой.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дарга нарын тойрог цэнхэртэнээ гэдэг чинь 28 оны сонгуульд Оюун эрдэнэ Амарбаясг�##�ан нарыг будаа болгохын дохио шүү дээ.

Зочин
Зочин

Бүх юм зүй тогтлоороо болж бна,жамтай юм жамаараа гэдэгшүү дээ !
1. СБ дүүрэгт Монголын хүн амын хамгийн сэхээлэг хэсэг нь амьдардаг, тэд ардчила л �######�шгүй үйл явц гэдгийг ухаарч бнаа.
2. МАН-ын одоогийн з�##�уу дарга нар урьдын Миеэгийн үеийн ортдоксуудаас хавьгүй бодитой сэтгэж бна. Төрсөн нутагтаа хөрөнгө оруула лт ахиухан хийхийн тул АН-ыг ялуулаад эсэргүүцлийг эрс багасгана гэж тооцжээ .
3.Ажнайгийн санхүүгийн боломж Говь нутагт ардчила л дэлгэрэх таатай нөхцөл болж бна. Бат-Эрдэнэ бол үнэ хээр ардчилсан үзэл санаа төлөвшсан хүн юм.
4. Женкод мөн санхүүгийн овоо бололцоо буй болсон боловч тэр хүн бололцоогоо ардчиллын төлөө бус харин ч илэрхий эсрэг ашиглаж бна. Учир нь тэр ардчилсан үзэл санаагүй хүн юм.
Гэх мэтээр бодит дүгнэлтүүд хийж болох юмаа !

зочин
зочин

энэ чинь л нэг юм хэлээд байгаа юм шүү дээ, боссуудын эсрэг бослого болж ккк

Зочин
Зочин

Говь-Алтай удаа биш шүү дээ. 2012, 2020 онуудад АН байсан

Эгэл
Эгэл

Энд олон юм бичиж таах хэрэггүй.Зүгээр Монгол хүний сэтгэхүй,тэр тойргийнхон манай гишүүд ханг�##�ттай их юм хийсэн гэдгээс ш�##�тга�##�ж зүгээр л Уйдацгаасан байна.

Зочин
Зочин

Ялсан гэж хээхийх биш, сан�##� өгсөн иргэдийг нэгбүрчлэн урамшуул.

хүннү
хүннү
Reply to  Зочин

АН-ыг сонгосон бүх хүмүүст мөнгө өг. Хүний урамыг хуг�##�ж болохгүй.

Зочин
Зочин

Хойт солонгос шиг болохгшй л гэж бодож байгаа бол иргэдээ эх орноо бүгдийг нь цэнхэртүүлэх хэрэгтэй шдээ. Тэгж байж өөриынхээ эрхээр амьдарцгаана биздээ. Дарангуйл�##� бол мөхөлл хүргэдэг.

Зочин
Зочин

Гайхаад байх юм байхгүй хороодын ажлыг ялангуяа 9 хороог сайжруул

хүннү
хүннү

Хэнтийхэн УИХ-д МАН-ыг сонгоод ОНИХ-д АН-ыг сонгосон нь маш уха�##�аг сонголт болсон. Тэгээд ч тооны харьцаа 17:18 ш дээ. Ягаад 18:17 байж болоогүй юм? Ирэх 4 жилд Хэнтийд хийгдэх бүтээн байгуул�##�т явдгаараа л явна. Харин ч АН-аас сонгогдох Хэнтийн засаг дарга азтай гэсэн үг. МАН-ын З/Г-аар томоохон бүтээн байгуул�##�таа хийлгээд суух нь. Жижиг сажиг юмаа өөрсөө хийхшүү юм байгаа биз дээ.

Холбоотой мэдээ

Back to top button