УИХ-ын дарга Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчийг угтлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.10.16) Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч хатагтай Сюзан Лаянсыг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан эрхэм зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, эрхэмсэг хатагтай Сюзан Лаянс хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн гарын үсэг зурлаа.
Дараа нь Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Австрали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч хатагтай Сюзан Лаянсын хамт дурсгалын зураг татуулав.
Ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний дараа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Австрали Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс нарын өргөтгөсөн уулзалт Төрийн ордонд эхэлснээр айлчлал үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.