Ирэх гурван жилд жүдогийн ДАШТ-ийг зохион байгуулах орнууд зарлагдлаа
Олон улсын жүдо бөхийн холбооноос 2026, 2027 онд ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулах орнуудыг зарлалаа.
Долоо хоногийн өмнө 2027 оны ДАШТ-ийг Казахстан улс эх орондоо хүлээн авахаар болж, санамж бичигт гарын үсэг зурсан. Тэгвэл уржигдар ирэх оны ДАШТ-ийг Азербайжаны Баку хотод зохион байгуулахаар болсныг албан ёсоор зарлалаа.
Тус тэмцээнээс эхлэн 2028 оны Лос-Анжелесын олимпыг оноог олгоно. Харин ирэх жилийн ДАШТ Унгарын Будапешт хотод болно. Дээрх гурван улс гурвуулаа өмнө нь тус тэмцээнийг эх орондоо хүлээн авсан туршлагатай. Тухайлбал, Унгарын Будапешт хотод өмнө нь 2017, 2021 оны ДАШТ болж байлаа. Дээрх хоёр тэмцээнээс Монголын жүдочид найман медаль хүртсэн байдаг. Ялангуяа 2017 онд монголчууд онцгой амжилттай байсан бөгөөд нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн нь Монголын жүдо бөхийн түүхэн дэх дээд амжилт юм. Харин 2021 онд Будапештаас хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг ДАШТ-ий дөрөв медалиа зүүж байв.Тэгвэл 2026 оны ДАШТ-ийг зохион байгуулах Азербайжан улс өмнө нь 2018 онд тус тэмцээнийг хүлээн авсан. 2018 оны ДАШТ-ээс хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр, Л.Отгонбаатар нар медалийн тавцанд зогссон билээ.Харин Казахстан 2015 оны ДАШТ-ийг хүлээн авч Д.Сумъяа, Ц.Мөнхзаяа, С.Ням-Очир нар дэлхийн медальтан болсон түүхтэй.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yu ch oilgosongui. Ireh jil haana bolohoor bolchiv?
Baku azerbaijan
Харин тмйм ээ
Ирэх оны ДАШТ-г Баку хотод гэсэн атлаа ирэх жилийн ДАШТ-г Будапешт хотод гэснийг юу гэж ойлгох вэ?
Г�##�зуу хүний өдрийн тэмдэглэл!!!
Mongol gants delhiin avarga zohioj chadahgui bgaa yumu? Kazakhstan suuliin 6 jild 2 udaa delhiin avarga zohiochloo