ХУД-ийн эрүүл мэндийн төвийн даргаар АУ-ы доктор Н.Наранбаатарыг томилжээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн захирлаар "Энэрэл" эмнэлгийн даргаар ажиллаж байсан Н.Наранбаатарыг томилжээ.
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн эмч, ажилчид эсэргүүцэл илэрхийлж Эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдааг ажлаас нь чөлөөлөх хүсэлт гаргаж, гарын үсэг цуглуулж ЦЕГ болон НЭМҮТ, НЗДТГ-т хүсэлтээ өгчээ.
Тодруулбал, тус эмнэлгийн даргаар ажиллаж байсан А.Сувдаа нь ажилчдынхаа 6-7 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, цалин тасалдсан. Үйлчлүүлэгч хүлээн авахад шаардлагатай нэг удаагийн хэрэгсэл байхгүйн улмаас үзлэг хийх боломжгүй байлгадаг бөгөөд илүү цагийн нэмэгдэл цалин хөлсөө цаг тухайд нь өгдөггүй талаар гомдол гаргасан байна.
Энэ талаар НЭМҮТ-өөс тодруулахад, "Дээрх гомдолд үндэслэн НЭМГ Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд шалгалт явуулсан. Мөн эмнэлгийн дарга А.Сувдаа ажлаас гарах өөрийн хүсэлтээ өгсөн. Оронд нь бид "Энэрэл" эмнэлгийн даргаар ажиллаж байсан Анагаах ухааны доктор Н.Наранбаатарыг өчигдөр /2024.10.23/ томилж ажлыг нь хүлээлгэж өгсөн" гэлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хувийн эмнэлэгтэй хүнийг тавьж байдаг бас тэнэг шийдвэр шүү.Намын гишүүн бус сайн эмч нар зөндөө бий дээ.
Нэг л их доктор үнэн юм уудаа
Өрхийн эрүүл мэндийн төвүүд хийсэн шинжилгээний мөнгө өгөөгүй буулаа Сувдаа дарга 25 ӨЭМТ ийн зард�##� өгөөгүй н улмаас дараагийн үзлэг зоссон байгаа одоо шүүхэд өгөхөас өөр замгүй болслн бна даа ….
Hebiug doromjlood bgaa durakuud ve