Гадаад мэдээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд 25 сая хүн урьдчилж саналаа өгчээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын тавны өдөр явагдана. Тус улсын ихэнх мужууд иргэдээ урьдчилж саналаа өгөхийг зөвшөөрдөг юм. Сонгуулийн өдрөөс хэдэн хоногийн өмнө урьдчилж сонгууль өгч болох хугацаа өөр өөр байдаг. Тэгвэл одоогийн байдлаар 25 сая гаруй америкчууд ерөнхийлөгчийн сонгуулиа урьдчилж өгчээ.

Тус сонгуулийн гол өрсөлдөгчид болох Камала Харрис, Доналд Трамп нар савлагаатай гэгддэг мужуудад кампанит ажлаа хийж байна. АНУ-ын ихэнх мужууд аль намын гишүүнд саналаа өгөх нь тодорхой байдаг. Тухайлбал Техас Бүгд найрамдах нам, Калифорниа Ардчисан намын нэр дэвшигчид гэх мэт. Харин аль нэр дэвшигч гарах нь тодорхойгүй байдаг мужууд бол савлагаатай мужууд юм. Тэдгээр мужууд л АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг шийднэ.

Харрис лхагва гарагт /2024.10.23/ савлагаатай муж болох Пенсильванид саналаа хэнд өгөхөө шийдээгүй сонгогчидтой уулзсан байна. Харин Трамп Жоржиа мужид кампанит ажил хийж “Жоржиа мужид урьд өмнө нь байгаагүй олон хүн урьдчилж саналаа өгч байна. Бүх мужид л урьдчилсан санал рекорд эвдэж байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button