СПОРТ

Дээд лиг: Талбайд ч, гудамжинд ч тамирчдын үүрэх хамгийн хүнд ачаа бол ёс зүй, сахилга бат

30 дахь удаагийн сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээн эхлээд хэдхэн хоног өнгөрч байна. Гэсэн ч шинэ улирлын эргэн тойронд сонирхолтой цөөнгүй үйл явдлууд өрнөсөөр буй. Үүний нэг нь "SG Apes" багийн тоглогч А.Базаргүр багаасаа гарах хүсэлтээ өгсөн явдал байв.

Эл үйл явдлын дараа багийн эзэн О.Мөнхжин түүнийг явуулах эсэхийг багийн удирдлагууд шийднэ хэмээгээд байсан ч эцэстээ тоглогчийн гэрээг зах зээл дээр нээлттэй худалдахаар болсноо зарласан. Ингээд А.Базаргүр Л.Наранбаатар эзэнтэй “Сэлэнгэ Бодонс” багтаа 450 саяын гэрээ байгуулж нэгдсэн. Тухайн бүрэлдэхүүнд багтмагцаа тэр эхний тоглолтоо хуучин багийнхаа эсрэг хийж 80:72-ын харьцаатай ялалт байгуулсан. Тэр багаа ялалтад хүрэхэд чухал нөлөө үзүүлэв. Товчхондоо үүргээ биелүүлсэн.

Энэ тоглолт спорт сонирхогч, лиг үзэгчдийн өндөр хүлээлт дор явагдаж зарим асуудлуудыг ч дагууллаа. Жишээлбэл А.Базаргүрийг “ТЛЖ” багийн залуу тамирчныг согтуудаа зодсон гэх шуумыг хуучин багийнх нь эзэн О.Мөнхжин дэгдээснээр олны анхааралд өртөж, хоёр талцуулаад байна. Үүнд “Сэлэнгэ Бодонс”-ын эзэн Л.Наранбаатар ч хариу тайлбар хийсэн. Гэхдээ түүнд энэ удаа хариуцлага тооцохгүй.

Харин энэ асуудлын ард спорт дагасан хүмүүжил, тамирчны сахилга бат, ёс зүйн асуудал яригдаж таарна. Угтаа өрсөлдөөн мөн боловч аль ч спорт болох болохгүйн хэм хэмжээ, хязгаарлагдах орон зайд баригдаж байх ёстой. Үлгэрлэн дуурайдаг, дагаж хөгждөг шинэ залуу үеэ ч бас мэдэрч байх учиртай. Ялангуяа лигийн тамирчдын үүрэх ёстой хамгийн том ачаа бол энэ. Хэрэв тэд нуруугүй байж, тавтиргүй энэ мэт аашилсаар байвал лигт болоод уг спортынхоо өнөөгийн хөгжилд гацаа үүсгэнэ гэсэн үг. Тиймээс талбайд ч, гадаа гудамжинд ч тэд үүргээ ухамсарлаж явах хэрэгтэйг А.Базаргүрийн кэйс сануулав.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 28, 2024 16:19

Энэ луйварчин өөрийгөө баян л гэж боддог
Байхдаа инээдтэй юм энэ улс яаж нэг
Хөгжинө дөө хулгайчдаас дүүрлээ

Зочин
Зочин
10 сар 28, 2024 18:27

�######� ЭНЭ ТЭНДЭХИЙН ЗОМВИ ЛУЙВАРЧ ХУЛГАЙЧУУД . КОЙНЧИД

Зочин
Зочин
10 сар 30, 2024 00:31

Одоо тэр хулгайчид чинь бүүр ил цагаандаа гараад байна шүү дээ ард түмэн минь монголдоо ер нь амьд явах эрхгүй ч болох байх даа нэг мөсөн гадны клон улс болсон дээргүй юу ингэж дотороо �##��##�цаж байхаар

Холбоотой мэдээ

Back to top button