Эдийн засгийн мэдээ

Эрчим хүчний үнийг дагаад инфляц 2 хувь өсвөл эдийн засагт дарамт үүснэ

Ирэх онд цахилгаан дулааны үнийг багадаа 30 хувиар нэмэх асуудлыг эрчим хүчний салбараас мэдэгдээд буй. Одоогийн байдлаар албан ёсоор хэдэн хувиар нэмэх тооцооллыг танилцуулаагүй ч хэрвээ өнөөдрийн яригдаад байгаа 30 хувиар нэмбэл инфляц ирэх онд хоёр хувиар нэмэгдэх тооцоолол бий хэмээн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдэлдээ хэлсэн.

Инфляц хоёр хувиар өсөх нь эдийн засагт хэд хэдэн өөрчлөлт мэдрүүлнэ гэсэн үг. Тухайлбал, бараа үйлчилгээний үнэ өсөж иргэдийн худалдан авах чадвар буурна. Банкны хүүгийн түвшинд нөлөөлснөөр зээл авахад хүндрэл учрах, бизнеснүүдийн хөрөнгө оруулалт буурах эрсдэлтэй. Мөн эдийн засгийг тогтвортой байлгах асуудлыг хөндөхөөс аргагүй бөгөөд төсвийн зардлыг бууруулахаас гадна гадаадын шууд хөрөнгө оруулалт ч гэсэн саарах юм. Эрчим хүчний үнийг нэмэхдээ бодлогоор, үе шаттай явах ёстой атал сүүлийн жилд тогтворжиж байсан инфляцийг хоёр хувиар нэмэгдүүлэх нь эдийн засагт олон талын хүндрэл үүсгэхээр байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button