Хууль: MongolZ баг Германд татвар төлөхгүй ирвэл ₮82.5 саяын татвар төлнө
"Thunderpick World Championship 2024″ тэмцээн Берлин хотын "LVL Dome" аренад болж өндөрлөлөө. Тус тэмцээнд The MongolZ баг аваргаар шалгарч аваргын цом 500,000 ам.долларын шагнал хүртсэн юм.
Тэгвэл тус шагналаас MongolZ баг Герман улсад татвар төлөлгүй эх орондоо ирвэл таван хувийн татвар төлнө. Өөрөөр хэлбэл монголд ирээд 82.5 сая төгрөгийн татвар төлөх юм.
Энэ талаарх хуулийн заалтыг танилцуулъя.
21 дүгээр зүйл.Албан татварын хувь, хэмжээ
21.1.Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна.
- 21.2.Энэ хуулийн дараах зүйл, хэсэг, заалтад дурдсан орлогод дoор дурдсан хувиар тооцож, албан татвар ногдуулна:
- 21.2.1.энэ хуулийн 17.1.1-д заасан орлогын дүнд 2 хувиар;
- 21.2.2.энэ хуулийн 19.1.1-д заасан орлогын дүнд 5 хувиар;
- 21.2.3.энэ хуулийн 19.1.2-т заасан орлогын дүнд 40 хувиар;
- 21.2.4.энэ хуулийн 15.1, 16 дугаар зүйл, 17.1.2, 17.1.3-т зааснаар тодорхойлсон орлогын дүнд 10 хувиар;
19 дүгээр зүйл. Бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох
- 19.1.Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан орлогод албан татвар ногдуулах орлогыг дараах байдлаар тодорхойлно:
- 19.1.1.урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр;
- 19.1.2.төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр.
- 19.2.Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч албан татвар төлөгч тайлант жилд олсон орлогоо өөрийн хүсэлтээр энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан орлогод хамруулан, албан татвар ногдуулан төлж, тайлагнаж болно.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.