Улс төрийн мэдээ

АН-ын бүлэг Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг нээлттэй явуулах санал гаргалаа

Өнөөдөр /2024.11.04/ УИХ дахь АН-ын бүлэг хуралдсан. Хурлаар хоёр асуудал хэлэлцсэн бөгөөд үүний нэг нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудал байв. Энэ асуудлын талаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Бүлгийн хуралдаанаар сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал энэ долоо хоногт болно. Сэтгүүлчийг 20 гаруй асуудлаар тодорхой хуулийн байгууллагаас шалгасан байна. Үүнээс нэгээс бусад нь хаалттай шүүх шаардлагагүй зүйл анги байгаа юм байна. Тиймээс манай намын бүлгийн зүгээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой гэх байр суурийг илэрхийлж, санал гаргасан” гэлээ.

Сануулахад, Сэтгүүлч, Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хуралдаан энэ пүрэв (2024.11.07) гарагт болно. Тэрбээр, шүүх хурлыг олон нийтэд ил тод, нээлттэй явуулахыг хүсч буйгаа ил захидлаараа дамжуулан илэрхийлсэн юм. Гэвч одоог хүртэл шүүх хурлыг нээлттэй явуулах эсэх нь тодорхойгүй байгаа тул өнөөдрөөс /2024.11.04/ эхлэн өлсгөлөн зарлаж байгаа билээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 4, 2024 17:39

Та нар өлөн Үнэрцэцэг ийг өмгөөлж, Шүүхэд гаднаас нөлөөлсөн ялд унавзай

Холбоотой мэдээ

Back to top button